Цахим орчинд хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулж байсныг цагдаагийн байгууллагаас таслан зогсоожээ.Тодруулбал, 2021 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 21:00 цагийн үед Баянгол дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт 1977-1988 онд төрсөн Д, М, М,Б, М нарын 5 этгээд цахим орчинд хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулж байсныг ЭЦА-ны алба хаагчид илрүүлэн тус дүүрийн цагдаагийн 1нэгдүгээр хэлтэс шалгалтын ажиллагааг явуулж байгааг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.