ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа хөл хорионы үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хатуу хөл хорио ямар хугацаанд тогтоохоос үр дүн хамаардаг. Манай улс 15 хоногоор хөл хорио тогтоосон. Тиймээс тодорхой хугацаагаар буурах нь тодорхой. Өнөөдөр бүртгэгдсэн тохиолдол бол 3-4 хоногийн өмнө хавьтал болсон иргэдийнх юм.
Хөл хорионыхоо үр дүн хараахан гараагүй байна.
Бидний хийсэн тооцооллоор 15 хоногийн хөл хорионы дараа өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол ялимгүй буурч 15 хоногийн дараа өсөхөөр харагдаж байна" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)