Коронавирусний халдвараар өнөөдрийн байдлаар 0-17 насны 3318 хүүхэд өвчлөөд байгаа ба энэ нь нийт өвчлөлийн 20 хувийг эзэлж байна гэдгийг ЭМЯ-наас мэдээллээ.
Тухайлбал, Улаанбаатар хотод 2869, зөөвөрлөгдсөн 22 байгаа бол 427 хүүхэд нь аймаг, орон нутагт бүртгэгдсэн байна. Эдгээр хүүхдүүд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй гэв.
Бага насны ялангуяа нэг хүртэлх насны хүүхдээс сорьц авахад бэрхшээлтэй байдаг учир уян бамбартай сорьц авах, савхаар залгиурын эрхтэн буюу хойлойн арчдсаас шинжилгээ авч байгаа аж.