Манай улс өнөөдрийн байдлаар 599132 иргэнээ вакцинжуулаад байгаа бөгөөд хоёр дахь тундаа хамрагдсан иргэдийг Emongolia системд бүртгэж, лавлагаа өгч эхэлжээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Вакцинжуулалттай холбоотой бүртгэлийн программыг Emongolia системтэй холбосон. Хоёрдахь тунгаа хийлгэсэн хүн Emongolia систем рүү орж, англи болон монгол хэлээр ямар төрлийн вакцин, хэзээ хийлгэсэн мэдээллээ хэвлээд авах боломжтой. Хоёрдахь тунг хийлгэсний дараа хэдэн хувийн дархлаа тогтож байгаа эсэхэд судалгааны баг ажиллаж, түүврийн аргаар эсрэг бие үзэх шинжилгээ хийж байна.
Өвчлөөд эдгэрсэн хүн 3-4 сар шинжилгээ нь эерэг гарч байгаа. Үүнийг тухайн иргэнд хэлж ойлгуулж байгаа. Эрүүл мэндийн сайдын албан бичигт ч гурван сарын дотор шинжилгээ өгвөл эерэг гарах боломжтой гэсэн зөвлөмж өгсөн байгаа” гэлээ.
Сэтгэгдэл (4)