Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Аймгийн Засаг дарга Б.Азжаргал "Сүүлийн 24 цагт олныг хамарсан шинжилгээ авах ажлыг зохион байгуулсан. Нийт 423 хүний шинжилгээний хариунаас зургаан хүнээс халдвар илэрлээ.
Халдвартай нь батлагдсан зургаан иргэний шинжилгээнээс нэг нь сайн дураараа шинжилгээ өгсөн нэг иргэнийх байна.
Уг иргэнийг хаанаас халдвар авсныг тодорхойлох, голомтыг илрүүлэхээр ажиллаж байна" гэлээ.
А.Сүх