Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Буургачин” багийн “Өвөржаргалан” уулнаас самар ачсан ачааны хоёр автомашин Ерөө голыг гатлах гэж байгаад мөсөнд цөмөрч, усанд суусан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Дуудлагын дагуу Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги шуурхай ажиллаж хүний амь болон эд материалыг авран хамгаалжээ.