ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр мэдээлэл өглөө.
Тэрбээр "ЭМЯ, ХӨСҮТ-ээс анхнаасаа 28 хоног бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх санал гаргаж байсан. Хэдийгээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн ч халдвартай иргэдийн ойрын хавьтлыг илрүүлэх зэрэг арга хэмжээ үргэлжилж байна.
Өнөөдөр илэрч байгаа халдварууд нууц үедээ байгаа хүмүүсийн өвчлөл юм.
Өчигдөр нас барсан гэж мэдээлэгдсэн 20 настай залуугийн үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Мөн гэрийн тусгаарлалтад тусгаарлагдаж байгаа иргэд байнгын ажиглалт, хяналтад бий. Өчигдрийн байдлаар 3700 гаруй иргэн гэрийн тусгаарлалтад байна гэсэн мэдээлэлтэй байна" гэлээ.
А.Сүх