Манай улсад дархлаажуулалтын эхний тунгаа тариулсан 2400 гаруй иргэн коронавирусээр өвчилжээ. Вакцин хийлгэсэн иргэд голдуу эхний тунгаа хийлгээд 21 хоногийн дотор халдвар авсан аж.
Өөрөөр хэлбэл, дархлаа тогтож амжаагүй байхад иргэд халдвар хамгааллынхаа дэглэмийг алдсанаас халдвар авах нь их байна гэв. Дархлаажуулалтад хамрагдсан иргэд хөнгөн тусаж болох ч цааш дамжуулах эрсдэлтэй гэдгийг анхааруулж байна. Өнөөдрийн байдлаар вакцинаас болоод нас барсан тохиолдол байхгүй гэж ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр хэллээ.
Манай улсад вакцинжуулалтад хамрагдсан гурван иргэн нас баржээ. Тэдгээрийн хоёр нь Вероцелл, нэг нь Файзер вакцин хийлгэжээ.
А.Сүх
Сэтгэгдэл (3)