Увс аймгийн Өндөрхангай суманд коронавирусний эерэг тохиолдол гарч, 7 хоног хатуу хөл хорио тогтоожээ.
Улаабаатар хотоос тус суманд ирсэн иргэн тусгаарлалтад орох ёстой байсан ч буяны ажилд ном хурах арга хэмжээнд оролцсон нь эрсдлийг улам нэмэгдүүлсэн байна. Уг арга хэмжээнд Цагаанхайрхан, Баруунтуруун, Зүүнхангай сумын иргэд мөн оролцсон учир ойрын хавьтал гэж үзэж, дээрх сумдад мөн тэг зогсолт хийжээ.
Р.Алтан