Коронавирусний цар тахалтай холбоотойгоор Улаанбаатар хотод хөл хорио тогтоогоод буй. Гэсэн ч иргэдийн хөдөлгөөн их байгаа учир хөл хориог чангаруулж явган хүний хөдөлгөөнийг хязгаарлахаар болсон гэдгийг Баянзүрх дуургийн шуурхай штабаас мэдээллээ.
Тус мэдээлэлд "Хөл хориог чангаруулж явган хүний хөдөлгөөнийг ХЯЗГААРЛАХААР боллоо. Хатуу хөл хорионы өдрүүдэд автомашин болон явган хүний хөдөлгөөн их байгаа. Тиймээс хөл хориог чангатгаж явган хүний хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ.
Тодруулбал явган хүний хөдөлгөөнийг 06:00-08:00, өдрийн 16:00-18:00 цагуудаас бусад цагт бүрэн хязгаарлах аж" хэмээжээ.
Б.Баатар