Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх коронавирусний халдвар авчээ. Түүний бие тавгүйрхэж, халуурч эхэлсэн тул PCR шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан байна.
Тиймээс түүнийг ХӨСҮТ-д хэвтүүлэн эмчилж байгаа аж. Цар тахлын энэ үед ажлаа тасалдуулахгүйн үүднээс түүнийг ажлыг орлогч нь хариуцан гүйцэтгэх юм байна.