Цар тахлын хүнд цаг үед айл өрх, зарим аж ахуйн нэгж байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүчний төлбөрийг төрөөс хариуцан төлж байгаа.
Айл өрх, аж ахуйн нэгжийн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нээс энэ сарын 1-ний өдрийг хүртэл цахилгаан, дулааны эрчим хүчний төлбөр болох 251.3 тэрбум төгрөгийг Засгийн газраас төлсөн байна. Уг хөнгөлөлт энэ оны долдугаар сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм.