Оношлуурын талаар ЭМЯ-ны судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга н.Бумдэлгэр мэдээлэл өглөө.
Тэрбээр “Нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Халвар хүн амд тархчихсан энэ үе хүн бүрээс PCR шинжилгээ авах нь учир дутагдалтай. Тиймээс тактикаа өөрчлөх хэрэгтэй гэж үзсэн. Эерэг батлагдсан тохиолдлыг гэрээр хянаад гэр бүлийнх нь халдвар авсан эсэхийг эхлээд шинж тэмдгийг ажиглах, түргэвчилсэн оношлуураар хянаж байна. PCR шинжилгэний батлагдсан тохиолдлын ар гэрийг гэрээр эмчлэх үү, эсвэл эмнэлгийн байгууллагаар эмчлэх үү гэдгийг зөв менежмент гаргаж ажиллах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг мэргэжлийнхэн хэлж байгаа.
Ингэхдээ коронавирусний халдвар аваад хүндрэх магадлал хэр байгаагаас шалтгаална.
Ер нь PCR шинжилгээг хүн бүрд хийх шаардлага алга. Ачаалал нэмээд байгаа юм. Онц шардлагагүй хүмүүс PCR шинжилгээ өгөх хэрэггүй. Аль болох PCR шинжилгээг эерэг тохиолдлыг ойрын хавьтлаас авах тал руугаа ажиллаж байна. Харин зайлшгүй шаардлагатай иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах чиглэл рүү орно. Хамгийн гол нь иргэд коронавирусний үед нийтлэг илрэх шинж тэмдгүүдийг үнэлж, ажиглах хэрэгтэй" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (2)