Коронавирусний эсрэг биет илрүүлэх оношлуурыг Монгол эрдэмтэд бүтээж байна.
Шинжлэх ухааны хүрээлэнгийн Геолонгийн хүрээлэнгийн захирал, доктор Г.Гантулга “Оношлуурын сайн тал гэвэл оношлурыг унших тоног төхөөрөмж нь манай улсад элбэг байдаг. Эмчилгэний үр дүн, дархлаа тогтоцыг хянах боломжтой. Хоёрдугаарт, хүн амын дунд сүргийн дархлаа тогтож байгаа эсэхийг үзэх боломжтой. Маш олон талын ач холбогдолтой.
Ингэхдээ тухайн иргэн халдвар аваагүй бол эсрэг биет үүсэхгүй. Өнгө хувирахгүй.
Бид ХӨСҮТ-ээс эргэрээд гарсан 200 хүн дээр туршилт хийж үзсэн. Үүний 188 нь эерэг, 12 нь хуурам эерэг гарсан. Өөрөөр хэлбэл, манай оношлуур бусад оношлууртай харьцуулахад мэдрэг чанар өндөр гарсан. Оношилгоонд хэрэглэх боломжтой. Бусад оношлууртай харьцуулахад хэд дахин хямд" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (2)