Хөвсгөл аймгийн төвөөс хойд зүгт 353 км-т байрлах Ханх сумын Хороо багийн Хачим гэдэг газар өчигдөр 02:14 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Энэ тухай мэдээллийг ШУА-ын Одон Орон Геофизикийн Хүрээлэнд 02:22 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас тус сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж мэдээлсэн байна.
Эх сурвалж: ОБЕГ