Өнөөдөр улсын хэмжээнд 742 тохиолдол шмнээр илэрч, дахин хоёр хүн нас бараад байна. Дархан-Уул аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт 149 хүнд шинжилгээ хийснээс дөрвөн тохиолдол батлагдсанаар нийт коронавируст халдварын тоо 186 боллоо.
Эмнэлэгт 51 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Үүнтэй холбогдуулан сүүлийн 7 хоногт батлагдсан идэвхижилттэй байгаа өвчлөлийн байршлаар нь иргэдийн дунд тандалтын шинжилгээ авч байна. Эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 3 хувийн зээлийг хэвийн олгох зорилгоор банк, Үл хөдлөх, Газрын албыг хаалттай горимоор ажлуулж байна.
Мөн олон улсын худалдааны төвийн түрээслэгчдийг 14 хоног хязгаарлаж 3 удаагийн шинжилгээ авч эрүүл бүс болгожээ. Аймгийн Онцгой комисс хүнсний тусламжинд зорилтот бүлгийн 2000 өрхийг хамруулахаар шийдвэрлэжээ. Өнөөдрийн байдлаар 500 өрхөд хүргэсэн байна.
Сэтгэгдэл (1)