Өчигдөр коронавирусний 1107 тохиолдол шинээр илэрч, зургаан хүн нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Хүнд болон хүндэвтэр өвчтэй иргэдийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд хүний нөөцийн хомсдол бий болж байгааг ЭМЯ-аас онцолж байна.
Тодруулбаля, хүнд болон хүндэвтэр хүний тоо өмнөх сарынхтай харьцуулбал 28-30 дахин нэмэгджээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох "Одоогоор Улаанбаатар хотод 18 эрүүл мэндийн байгууллагад 3068 ор дэлгээд байна" гэв.
А.Сүх