Засгийн газрын 2021 оны гуравдугаар сарын 24-ний хуралдаанаар коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай арга хэмжээний талаар хэлэлцэн зарим нэгэн шийдвэрийг гаргасан билээ. Энэ дагуу цар тахлын нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгаа тул нэмэлт ор дэлгэхээр болсон юм. Үүнд, Дотоод хэргийн их сургуулийн оюутны дотуур байранд 300, Батлан хамгаалах их сургуулийн сонсогчдын байранд 200, Буянт-Ухаа дахь спортын төв ордонд 400, Бөхийн өргөөнд 100 ор дэлгэхээр бэлдэж байгаа талаар мэдээлж байв.
Гэвч удалгүй зарим нэг байгууллага, тодруулбал, Бөхийн өргөөнд нэмэлт ор дэлгэвэл эрсдэлтэй тул шийдвэрийг цуцалсан гэж байв. Учир нь, Бөхийн өргөө эр, эм ганц бие засах газартай. Энэ нь халдвар тараах эрсдэлтэй хэмээн тайлбарласан юм. Харин өдгөө цар тахлын нөхцөл байдал улам хүндэрсэн нь тодорхой болж байна. Учир нь, Буянт-Ухаа дахь Спортын төв ордонд нэмэлт ор дэлгэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.
У.Тэргэл