Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянан хэлэлцэхээр товлоод байсан. Гэсэн ч Үндсэн хуулийн цэцийн нэр бүхий нэг гишүүн хуралдаанд оролцохоос татгалзан гарсан тул Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг түр хойшлуулсан талаар бид мэдээлсэн.
Тэгвэл Үндсэн хуулийн цэц түр хойшлуулсан дунд суудлын хуралдаанаа 15 цагаас хийхээр товложээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)