Бүгд Найрамдах Словени улсын “Лек фармацеутикалс” компанийн “5-НОК” 50 мг бүрхүүлтэй шахмал эмийг зах зээлээс эргүүлэн татахаар болжээ.
Шээсний замын халдварын үед хэрэглэдэг, нянгийн эсрэг бэлдмэл “5-НОК” буюу нитроксолины 50 мг №50 бүрхүүлтэй шахмал дахь 5,7-динитрохинолин-8-ол хольцын хэмжээ зөвшөөрөх хэмжээнээс ихээр илэрсэн тул үйлдвэрлэгчийн зүгээс бүтээгдэхүүнээ эргүүлэн татах тухай мэдэгдлийг хүргүүлсэн байна.
Уг мэдэгдлийн дагуу Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран “5-НОК” 50 мг бүрхүүлтэй шахмал эмийг, эмнэлгийн болон нийтийн эмийн сангуудаас эргүүлэн татахад хяналт, тандалт тавьж ажиллаж эхэлжээ.
Сэтгэгдэл (1)