Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эмч н.Болор-Эрдэнэ шууд холбогдож, Улаан бүсэд нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Коронавирусний халдвараар хүнд өвчилсөн иргэд хөгшин, залуу гэхгүй нас барах эрсдэл маш өндөр байна. Хүн бүр халдвар авахгүй, халдвар тараахгүй байхыг хичээх хэрэгтэй. Өглөө бүр өгч буй мэдээллийг сайтар тусган авч халдвар хамгааллын дэглэмээ маш сайн барих хэрэгтэй. Хэрэв зовиур илрээд, хүндэрвэл эмнэлэгт заавал хандаарай. Авч байгаа арга хэмжээ нь тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалж өөр өөр байдаг учир хүндэрсэн үед дур мэдэн эмчлэхгүй байхыг зөвлөж байна." гэв.
Сэтгэгдэл (3)