Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Санто” хотхонд хог шатаж байна гэх дуудлага өчигдөр 09:05 цагт Онцгой байдлын газарт бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 09:12 цагт очиход тус хотхоны нэгдүгээр давхраас 16 дугаар давхар хүртэлх цахилгаан дамжуулах кабел утас шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна. Утаажилтын бүсээс 75 иргэнийг гаргасан бөгөөд угаартсан найман иргэнийг Нийслэлийн түргэн тусламжийн төвд хүргэжээ.