Эрүүл мэндийн сайд С.Энхболдын тушаалаар 18 эмнэлэгт 111 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч хувиарлалаа. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 18 эмнэлэгт эхний ээлжинд хүчил төрөгч өтгөрүүлэгчийг өгсөн юм.
Сovid-19 өвчний халдвар өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ үед хүчил төрөгчийн аппарат болон хүчил төрөгч өтгөрүүлэгч нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгсэлд ороод байна.
- Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв 15 ширхэг,
- Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг 10,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв 6 ширхэг,
- Сонгино хайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг 10,
- Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг 13,
- Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв 5,
- Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг 5,
- Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв 5,
- Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв 5,
- Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв 5,
- Бага-хангай дүүргийн Эрүүл мэндийн төв 5,
- Сэргээн засах клиник төв 5,
- Өргөө амаржих Газар 2,
- Хүрээ амаржих Газар, Амгалан амаржих Газар Энэрэл эмнэлэгт тус бүр 3,
- Наркологийн эмнэлэг 3,
- Эх, нярайн эрүүл мэндийн үндэсний төв – II 10 ширхэг хүчил төрөгч өтгөрүүлэгчийг хувиарлав.
Нийслэлийн хэмжээнд хүчил төрөгч өтгөрүүлэгч нь 170 ширхэг байсан бөгөөд 111 ширхэгээр ийнхүү нэмэгдүүллээ гэж ЭМЯ-наас мэдээллээ