Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Арвайхээр сумаас 115, Хужирт сумаас 13 хүнийг PCR шинжилгээнд хамруулсан. Одоогоор хариу гараагүй учраас нэмж тохиолдол бүртгэгдээгүй байна.
Аймгийн хэмжээнд 25 хүн халдварын эмчилгээ хийлгэж байгаагаас БОЭТ-19, Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт -5, Хужирт суманд гэрээр нэг иргэн эмчлүүлж байна. Хужирт сум дахь Тусгаарлан эмчлэх байранд одоогоор хүнгүй, эмчлүүлж байсан хүмүүс бүгд эдгэж, гэрийн тусгаарлалтад шилжжээ. Түргэвчилсэн оношилгоонд 140 хүнийг хамруулснаас 139 сөрөг, нэг эерэг тохиолдол бүртгэгдсэн байна. Эерэг хариу илэрсэн уг иргэн нь төв барааны зах болон томоохон худалдааны төвөөр үйлчлүүлсэн тул хавьтлуудыг тодорхойлох, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдөр зах, худалдааны төвүүдийн ажиллагааг зогсоогоод байна.
Сэтгэгдэл (1)