Вакцины эхний тунгаа тариулсан иргэдийн хоёр дахь тун тариулах хугацааг хойшлуулсан. Харин энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Ц.Ганзориг "Хөл хорионы хугацаанд буюу дөрөвдүгээр сарын 25-ныг гэхэд вакцинууд буух тул Синофармын давтан тунг ирэх долоо хоногийн сүүлчээр хийнэ.
“Астразенека” вакцины давтан тунг тарих 100 мянган хүний эхлэл болох эрүүл мэндийн салбарынхан, цагдаа, онцгой гээд хариу арга хэмжээний талбарт ажилладаг иргэд хоёр дахь тунгаа тариулаад явж байгаа. Тасалдахгүй гэж ойлгож болно. Нарийн мэдээлэл урьдчилаад өгөөд явах тул вакцин буух үед, ирсний дараа тодорхой мэдээллүүд гарна.
Вакцин нь гэрээ хийсэн гээд дан ганц манай улсаас үл хамаарч буй дэлхийн улс орнуудын тулгамдсан асуудал гэдгийг ойлгохыг хүсье " хэмээжээ. Тиймээс энэ долоо хоногт Хятадын Синофарм компанийн Вероселл вакцины эхний тунг тариулсан иргэд хоёрдахь тунгаа тариулж эхлэх нь.
У.Тэргэл