Хөл хорионд орсон хөршүүддээ зориулан хашаан доторх чингэлэг дээрээсээ дуу хуураа өргөсөн Ө.Пүрэвжаргалд маш олон хүн сайхан сэтгэлийн илэрхийлэл болгож, мөнгөн хандив өргөжээ.
Иргэд түүнд сайхан тоглолт зохион байгуулж, эерэг хандлага төрүүлсэнд нь талархаж, мөнгөн хандивыг дансанд нь шилжүүлсэн ба нийт долоон сая төгрөг цугларчээ. Ө.Пүрэвжаргалын гэр бүл энэ мөнгийг өөрийн гэсэн байшинтай болоход зарцуулахаар төлөвлөсөн гэнэ. Ө.Пүрэвжаргал “Би уйллаа. Ард түмэндээ талархаж, омогшиж байна. Би бол жирийн л нэг аав хүн. Нууцаар дэмжиж бичсэн, дансанд хандив хийсэн, хийж байгаа бүх хүнд сэтгэлийн угаас талархаж байна.
Эхнэр, хоёр охинтойгоо дөрвүүлээ тэврэлдээд, чанга ориллоо. Зүгээр л гайхалтай ивээл байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
У.Тэргэл