Коронавирусийн эсрэг вакинжуулалтын эхний өдөр буюу хоёрдугаар сарын 23-ны өдөр вакцинд хамрагдсан иргэд өнөөдөр хоёрдахь тунгаа хийлгэнэ.
Тодруулбал, 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр AstraZeneca вакцинаар эмч, онцгой байдал, цагдаагийн алба хаагч зэрэг хариу арга хэмжээний багт ажиллаж буй иргэдийг дархлаажуулсан. Эдгээр иргэний вакцины хоёр дахь тунг хийх хугацаа буюу 56 дахь хоног өнөөдөр таарч байгаа аж. Иймд дараах 34 цэгт хариу арга хэмжээний багт ажиллаж буй 13,836 хүнийг дархлаажуулалтын хоёр дахь тунд хамруулахаар төлөвлөжээ.