Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагт 12384 хүнд шинжилгээ хийхэд шинээр 889 тохиолдол батлагдлаа. Ингэснээр батлагдсан нийт тохиолдлын тоо 22884 боллоо. Мөн 524 хүн эмнэлгээс эдгэрч нийт эдгэрэгсдийн тоо 12401 болж байна.
Түүнчлэн коронавируст цар тахлын улмаас 74, 55, 34, 57, 61 настай иргэд нас барсан харамсалтай мэдээ байна.
Нас барж байгаа иргэдийн дийлэнх нь коронавирусний хүнд хэлбэртэй. Зарим нь эмнэлэгт хандахгүй цаг алдсанаас эрсдэл үүсгэж байна. Ялангуяа иргэд хавсарсан өвчнөөр нас барах эрсдэл өндөр байна гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)