Монгол Улсад коронавирусний цар тахал эрчимтэй нэмэгдэж ор болон хүний нөөцийн дутагдал бий болоод байна. Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайдын тушаалаар эмнэлгийн зориулалттай ашиглах боломжтой байр савыг ковид-19 өвчин туссан иргэдийг хүлээн авахаар болжээ.
Тодруулбал, АШУҮИС-ийн оюутны байрыг тусгаарлах байр болгож 450 орчим өвчтөнийг хүлээн авах боломжийг бүрдүүлжээ. Мөн Баянгол дүүргийн ахмадын эмнэлэгт 100 ор дэлгэжээ. Үүнэс гадна дүүргүүдийн тандалт, хариу арга хэмжээний багууд тодорхой арга хэмжээ зохион байгуулж байгаа аж.
А.Сүх
Сэтгэгдэл (1)