Өнөөдрийн байдлаар 4412 хүүхэд коронавирусний халдвараар өвчилсөн бөгөөд нийт батлагдсан тохиолдлын 20 хувийг эзэлж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Тодотговол, 0-4 насны хүүхэд 23,4 хувь, 5-9 насны хүүхэд 31,9 хувь, 10-14 насны хүүхэд 30,7 хувь, 15-18 насны хүүхэд 14 хувийг эзэлж байгаа аж.
ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан "Халдвар авсан хүүхдүүд хүндэрсэн тохиолдол харьцангуй бага байгаа. Гэхдээ хүндрэх эрсдэл бий. Хэрэв хүүхдүүдийн биеийн байдал хүндэрвэл зүрх судас, бөөр, мэдрэлийн эд эсийг гэмтээх эрсдэлтэй байдаг. Коронавирус нь маш олон эд эрхтэнг гэмтээх, халдварын дараа удаан хугацаагаар ядрах, үс унах, шинж тэмдэг илэрсэн тохиолдлууд бүртгэгдэж байна гэв.
Тэгвэл бага насныхан шинж тэмдэггүй халдвар тараагч болж байгаа талаар ч ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр мэдээлэв. Тэрбээр энэ талаар "Аав, ээж нар нь гэртээ халдвар авч ирж байсан бол одоо хүүхдүүд халдвар тараах эх үүсвэр болж байна. Тоглоомын талбай дүүрэн хүүхдүүд. 17-с бага насныхан шинж тэмдэггүй халдвар тараагч болж байна. Халдвар авсан хүмүүсийн 20 хувь нь хүүхдүүд" хэмээлээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (2)