Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хурандаа Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны сургууль гурван хөтөлбөрт бүртгэж байна

2021-4-19
0
ЖИРГЭХ

Дотоод хэргийн их сургуулийн элсэлтийн бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан бид та бүхэндээ хөтөлбөрүүдийнхээ талаар цуврал мэдээлэл хүргэж байгаа. Энэ удаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны сургуулиас хэрэгжүүлэх хөтөлбөрийн талаар тус сургуулийн захирал, хурандаа Б.Нямгомбоос тодрууллаа.


-Энэ жил ДХИС нь бакалаврын 14  хөтөлбөрт элсэгчдээ бүртгэж эхэлсэн. Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулиасхэдэн хөтөлбөрт бүртгэж байгаа вэ? 

-2020-2021 оны хичээлийн жилд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ирүүлсэн захиалгын дагуу “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл-эрх зүй”, “Нийгмийн ажил”, “Аюулгүй байдал-Шүүхийн шийдвэр гүйцэтгэл” гэсэн гурван  хөтөлбөрт бүртгэж байна. Элсэлт зарласан гурван хөтөлбөрт 170 см өндөртэй эрэгтэй, 166 см өндөртэй эмэгтэй нийт 75  элсэгчийг сонгон шалгаруулж авч, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл-эрх зүй”, “Нийгмийн ажил”, “Аюулгүй байдал-Шүүхийн шийдвэр гүйцэтгэл” хөтөлбөрт  элсүүлнэ.
Энэхүү  гурван  хөтөлбөрт элсэхийг хүсэгчдийн суурь шалгалт болох нийгмийн тухай мэдлэг шалгалтын босго оноо 500 болон түүнээс дээш, хавсарга шалгалтыг тооцохдоо элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн хичээлүүдээс хамгийн өндөр оноо авсан нэг  хичээлийг сонгоно. Сонгосон хичээлийн босго оноо 480 байх бөгөөд хоёр хичээлийн шалгалтын онооны нийлбэрээр эрэмбэлж бүртгэнэ.

-2021-2022 оны хичээлийн жилийн бакалаврын сургалтын хөтөлбөрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуульд элсэн суралцахаар бүртгүүлж байгаа иргэддээ анхаарах зүйлийн талаар мэдээлэл өгнө үү? 
-Нэн тэргүүнд сонгосон хөтөлбөрөө сонгон цахимд бүртгүүлэхдээ хөтөлбөрүүдийн нэршлийг сайн анзаарах хэрэгтэй. Учир нь нэг л хөтөлбөрийг сонгон бүртгүүлэх эрхтэй, буруу бүртгүүлбэл солих боломжгүй.  Мөн 1000-1500 үгтэй эсээг бичих бөгөөд эсээгээр таны тухайн хөтөлбөрийг сонгох болсон шалтгаан, цаашдын хүсэл, мөрөөдөл зэрэг олон зүйлийг харуулах чухал үзүүлэлт тул бусдаар бичүүлэх, хуулбарлах зэргээс татгалзах хэрэгтэй.
Тэнцээгүй элсэгчдээс хамгийн их асуудаг асуулт бол “Би 500 оноо авсан байхад яагаад надад тэнцсэн хариу ирэхгүй байна” гэдэг. Босго оноонд хүрсэн элсэгч болгон тэнцэхгүй. Тухайн хөтөлбөрийг сонгон бүртгүүлсэн бүх элсэгчдийн шалгалтын оноог элсэлтийн шалгалтын комисс Боловсролын үнэлгээний төвийн цахим программаас татан авч, суурь болон хавсарга шалгалтын онооны нийлбэрийг ихээс бага руу эрэмбэлэн жагсаана. Ингээд хамгийн өндөр оноо авсан элсэгчдийг хяналтын тоог 40 хувиар нэмэгдүүлсэн хэмжээгээр тасалж, дараагийн шалгалтад орох эрх олгодог. Нөгөө талаар элсэлтийн шалгалтад хамгийн өндөр авч нэгдүгээрт жагссан ч дараа дараагийн шатлалын эрүүл мэндийн үзлэг, бие бялдар, сэтгэл зүйн сорил, цэргийн хэргийн бэлтгэл гэх мэт шалгалтуудад тэнцэхгүй байх тохиолдол их гардаг. Дотоод хэргийн их сургуулийн хувьд элсэлт нэмэлт шалгалт авдгаараа бусад их, дээд сургуулиудаас онцлогтой.
Хяналтын тоог 40 хувиар нэмэгдүүлсэн хэмжээгээр элсэгчдийг бүртгэдгийн учир нь энэ  шалгалтуудын явцад хасагддаг тул энэ эрсдэлийг тооцоолж тогтоосон хэмжээ гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс сонирхож буй хүүхдүүд эртнээс хувийн бэлтгэлдээ анхаарах хэрэгтэй гэж л зөвлөмөөр байна.
Энэ талаар Дотоод хэргийн их сургуулийн www.uia.gov.mn хаягаар орж, 2021-2022 оны хичээлийн жилийн бакалаврын элсэлтийн журмын 3, 4 дүгээр хэсгээс илүү дэлгэрэнгүй харж болно.  
 
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн хөтөлбөрүүдийг сонгосны давуу тал юу вэ?
-Дотоод хэргийн их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудын нэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль нь 1982 онд Цэргийн  дээд сургууль байх үеэс эхлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөцийг бэлтгэж эхэлсэн бөгөөд 40-өөд жилийн хугацаанд өдөр, эчнээ хэлбэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 1300 гаруй алба хаагчийг бэлтгэсэн. Манай хөтөлбөрүүдийг сонгосны давуу тал нь үнэ төлбөргүй суралцдаг, захиалгын дагуу суралцуулдаг тул төгсөөд 100 хувь ажлын байраар хангагддаг, суралцсан хугацаа нь цэргийн тэтгэвэр тогтоолгоход ажилласан жилд тооцогддогоос гадна суралцах хугацааг цэргийн алба хаасанд тооцдог, сургалтын тохиолог цогцолбор бүхий орчин бүрдсэн, зөв хандлага, төлөвшил бүхий бие хүн болон төлөвших гээд олон зүйлийг нэрлэж болно.
Элсэлт авахаар зарлаад байгаа гурван хөтөлбөрийн нэг болох “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл-эрх зүй” хөтөлбөрөөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бүхий л төрөл мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэж ирсэн бол бид үйл ажиллагаагаа захиалагч байгууллагын хэрэгцээ шаардлагын дагуу “Нийгмийн ажил”, “Аюулгүй байдал-Шүүхийн шийдвэр гүйцэтгэл” хөтөлбөрүүдийг 2018 оноос хэрэгжүүлж эхэлсэн.
-Элсэн суралцахыг хүсэж байгаа иргэддээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны бахархлын талаар хэлж өгнө үү?
-Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь эрүүгийн, иргэний, захиргааны хэргийн шүүхээс шийдвэрлэсэн бүхий л төрлийн шийдвэрийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар гүйцэтгэдэг дэлхийд цор ганц гэж хэлж болох бүтэц бүхий байгууллага юм. Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх замаар хүний эрхийг хангах үйлсэд өөрсдийн ар гэрийн амьдралыг хойш тавин өргөсөн тангарагтаа үнэнч байж, цаг хугацаа, хүнд хэцүүг умартан зүтгэж буй тэднээр бахархахгүй байхын аргагүй. Солонгос Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч  KIM Myeongsu “Тэнгэрт үнэлэгдэх цэцэн мэргэн шүүхийн шийдвэр байлаа ч гүйцэтгэхгүй л бол хэнд ч хэрэггүй цаастай адил” гэж бидний мэргэжлийг тодорхойлсон нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын ажлын бахархал гэж болно.  
Нийгэм эдийн засгийн харилцаа өргөжин тэлэхийн хэрээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны цар хүрээ тэлж, гүйцэтгэх баримт бичгийн үнийн дүн, биелүүлэх шийдвэрийн төрөл нэмэгдэж байгаа өнөө үед шүүхийн шийдвэрийг шуурхай, үр дүнтэй гүйцэтгэх нь шийдвэр гүйцэтгэгчээс ихээхэн ур чадвар, хичээл зүтгэл, тэвчээр хатуужлыг шаардаж байна. Ийм төлөвшил олсон, мэдлэг ур чадвар бүхий  бүхий шийдвэр гүйцэтгэгчдийг бид “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл-эрх зүй” хөтөлбөрөөр бэлтгэдэг гэж болно.  
Алдаж эндсэн хүмүүст тусалж, тэднийг сайн сайхан амьдрах, гэрэл гэгээтэй хүсэл тэмүүлэл, зорилготой иргэн болгон төлөвшүүлж эргээд нийгэмд амьдрах зөв замыг зааж өгөх онол арга зүйг “Нийгмийн ажил” хөтөлбөрөөр бид олгодог. Нэг ч гэсэн хүнийг зөв замд нь оруулах, нэг ч гэсэн гэр бүлийн амьдралыг аз жаргалтай сайн сайхан болоосой гэж хүсдэг, хүсэл эрмэлзэлтэй, амар тайван амьдрал, нийгмийн хүсэгч иргэн та энэ хөтөлбөрийг сонгоорой гэж хэлье.
-“Аюулгүй байдал-Шүүхийн шийдвэр гүйцэтгэл” хөтөлбөр нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын тухай, Гүйцэтгэх ажлын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулиудад Үндэсний аюулгүй байдал ялангуяа дотоод аюулгүй байдлыг хангахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын гүйцэтгэх үүрэг оролцоо, эрх зүйн үндсийг хуульчилсан.
Эрүүгийн хариуцлагын зорилгыг хангах, гэмт буруутай этгээдэд оногдуулсан ял шийтгэлийг эдлүүлэх ажил нь нийгмийн аюулгүй байдлыг хангаж буй нэг хэлбэр бөгөөд байгууллага, иргэн, ял эдлэгсдийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн цогц мэдлэгийн энэ хөтөлбөрөөр олгодог гэж болно.   


 
    ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Т.Ням-Очир: Шатрын хөтөлбөрийг ЕБС-ын сургалтад нэвтрүүлэхийг зорьж байна
Дэлхийн түүхэнд энэ өдөр: Леонардо да Винчигийн “Сүүлчийн оройн зоог” бүтээлийг сэргээн засварлажээ
Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн өнөөдөр эхэлнэ
Улаанбаатарт 23 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрдэмтэд Номхон далайгаас "Microeledone galapagensis" гэх шинэ наймаалж илрүүлжээ
    24 мин
  • Т.Ням-Очир: Шатрын хөтөлбөрийг ЕБС-ын сургалтад нэвтрүүлэхийг зорьж байна
    2 цаг 42 мин
  • ИРЦ: УИХ-ын таван гишүүн гадаадад томилолттой байна
    3 цаг 12 мин
  • Италийн шүүх буудал, ресторанууд үйлчлүүлэгчдэд "цоргоны ус үнэгүй өгөх үүрэггүй" гэж үзлээ
    3 цаг 13 мин
  • Д.Трамп Оман улсыг Ирантай хамтран Ормузын хоолойн хөдөлгөөнд нөлөөлөх оролдлого хийвэл цэргийн арга хэмжээ авна гэж сүрдүүлэв
    3 цаг 25 мин
  • Хэлэлцээ эмзэг шатандаа байгаа энэ үед АНУ Ираны цэргийн байгууламжуудыг бөмбөгдөж байна
    3 цаг 53 мин
  • Банкны салбар гадаад зах зээлээс урт хугацаат эх үүсвэр татахыг дэмжих шийдвэр гаргав
    4 цаг 1 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Леонардо да Винчигийн “Сүүлчийн оройн зоог” бүтээлийг сэргээн засварлажээ
    4 цаг 2 мин
  • Д.Даваажаргалын "Өчигдөр мэт" шүлгийн түүврээс онцлох 10 шүлэг
    4 цаг 4 мин
  • Г.Баясгалан хуулийн ноён оргилыг нурааж орхилоо!
    4 цаг 13 мин
  • Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн өнөөдөр эхэлнэ
    4 цаг 20 мин
  • УИХ: Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    4 цаг 31 мин
  • “Эрдэнэс Монгол” нэгдлийн аль ТӨК-ууд татан буугдах вэ?
    5 цаг 15 мин
  • Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хэвлэлийн хурал болно
    5 цаг 38 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    5 цаг 38 мин
  • “Ninjee’s Tailor”-ын үүсгэн байгуулагч Г.Нинжбадгар “Алдарт эхийн II одон” хүртлээ
    19 цаг 30 мин
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов
    21 цаг 48 мин
  • Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
    23 цаг 13 мин
  • Бурхан багшийн Их Дүйчин өдөр ням гарагт тохиож байна
    23 цаг 25 мин
  • Шүүхийн шинэчилсэн цахим хуудсыг албан ёсоор нээлээ
    23 цаг 55 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • Ираны дайнд амь үрэгдсэн америк цэргүүд: АНУ-ын арми хохирлын бодит хэмжээг ил болгож эхэллээ
  • ThunderZ-Tengri тоглолтын фото агшин
  • ФОТО: Автомашингүй өдрийн амар амгалан
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод дутуугаа гүйцээж, аварга авахыг зорьж байгаа
  • Б.Даваадалай: ТӨК-үүд өндөр шилэн барилгад байрладаг байдлыг зогсоох ёстой
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
  • Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Заяабалыг сонгов
  • НИТХ дахь МАН-ын бүлэг Б.Пүрэвдагвыг нийслэлийн засаг даргад нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжлээ
  • Б.Золтуяа: Шинэ хотын даргыг улсаараа магтаж буйг хараад гайхлаа
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
24 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК