Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Ууганбат: Иргэдээ дархлаажуулалтад хамруулахад бэлэн болоод байна

2021-4-23
0
ЖИРГЭХ

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, үйл ажиллагааны талаар болон “Ковид-19” халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг иргэдэд 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Иргэдээс дөрөвдүгээр сарын 15-22-ны хооронд нийт 1309 дуудлага иржээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 19 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 2.05 минут байна. “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 165 иргэн хандсанаас 70 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 95 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.

Мөн улсын хэмжээнд Ковидын нэгдсэн лавлах 119  колл центер ажиллаж байгаа бөгөөд тус дугаараар дамжуулж НОК-ын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг иргэдэд өгч ажиллаж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 2225 иргэнд тус колл центерээр дамжуулан, мэдээ мэдээлэл өгч ажилласан байна.

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа зарим асуултад хариулт өглөө.   

-ПСР шинжилгээг хэрхэн өгөх вэ?

-Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, яаралтай хагалгаанд орох болон орон нутагт хүндэтгэн үзэх /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ шалтгаанаар зорчих иргэд ПСР шинжилгээний цэгүүдэд цаг авалгүй шинжилгээнд хамрагдана. Дээрх шалтгаанаар хөдөө, орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, нас барсны гэрчилгээ /буяны ажил/ зэрэг баримт бичгийг бүрдүүлнэ. Шинжилгээний цэгүүд доорх газруудад байрлаж байна.

  1. Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургууль (суурин цэг)
  2. Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль (суурин цэг)
  3. Баянгол дүүргийн 13 дугаар сургууль (суурин цэг)
  4. Хан-Уул дүүрэг Буянт-Ухаа спортын ордон (явуулын цэг)
  5. Сонгинохайрхан дүүрэг Таван шарын Номин агуулахын гадна талбай (явуулын цэг)
  6. Баянзүрх дүүрэг “Тэнгэр плаза” гадна талбай (явуулын цэг).

Шинжилгээнд дээр дурдсан хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд хамрагдах бөгөөд бусад тохиолдолд шинжилгээ өгөх шаардлагагүй.

Иргэд хотын төв хэсэгт байрлах шинжилгээний гурван цэг дээр ихэвчлэн очиж, дараалал үүсгэж байгаа тул үүнтэй холбогдуулаад тухайн цэг дээрх сорьц дуусах, тухайн өдөр ирсэн иргэдийг шинжилгээнд хамруулж чадахгүй байх асуудлууд гарч байна. Тиймээс эрүүл мэндийн үйлчилгээ авах гэж буй иргэд хотын төвийн гурван цэгт, харин хөдөө, орон нутагт зорчих гэж буй иргэд хотын зах хэсэгт байршилтай явуулын цэгт шинжилгээгээ өгөх нь илүү тохиромжтой.

-Шинжилгээний цэгүүд цагийн хуваарийн дагуу ажиллахгүй, сорьц дууссан гэх шалтгаанаар шинжилгээ авахгүй, өгсөн шинжилгээний хариу удаж гарч байна гэх гомдол иргэдээс ирдэг. Үүнд хариулт өгөхгүй юү?

-Иргэд зарим тохиолдолд зохиомлоор шинжилгээний цэгийн ачааллыг үүсгэж байна. Зарим байгууллага албан хаагчдаасаа ПСР шинжилгээний хариу шаарддаг, иргэд сайн дураараа шинжилгээ өгөх гэх мэтээр дараалал үүсгэдэг. Үүнээс шалтгаалж эрүүл мэндийн үйлчилгээ авах, хөдөө, орон нутаг руу хүндэтгэн үзэх шалтгаанаар зорчих гэж байгаа иргэд маань шинжилгээндээ хамрагдаж чадахгүй байх асуудлууд гарч байна.

Мөн сүүлийн өдрүүдэд ковидоор өвдсөн хүмүүс нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор батлагдсан тохиолдол болгоны хавьтлуудаас тандалт,  шинжилгээ хийх шаардлагатай болж, шинжилгээний ачаалал нэмэгдэж байна. Шинжилгээний лабораторийн хүчин чадал хязгаарлагдмал тул ачаалал ихэссэнээс болж иргэдийн шинжилгээний хариу гарахгүй удаж байгаа. Тиймээс шинжилгээний үйл ажиллагаанд иргэд зохиомол ачаалал үүсгэхгүй байх талаас анхаарах шаардлагатай.

-Дархлаажуулалтын талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Дархлаажуулалтын ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Дөрөвдүгээр сарын 22-нд гэхэд л хариу арга хэмжээнд оролцож байгаа эрүүл мэнд, цагдаа, онцгой байдлын нийт 14270 албан хаагчийг дархлаажуулалтын хоёрдугаар тунд хамруулсан. Дөрөвдүгээр сард багтааж нийт иргэдээ маш богино хугацаанд, эрчимтэйгээр дархлаажуулалтын үйл ажиллагаанд өндөр зохион байгуулалттайгаар хамруулахаар шат шатны онцгой комисс бэлтгэлээ бүрэн хангаж, ажил эхлэхэд бэлэн болоод байна. Иргэдийг дархлаажуулах үйл ажиллагаа эхлэхтэй зэрэгцээд холбогдох төрийн байгууллагуудаас иргэдийг хэрхэн, ямар зохион байгуулалтаар дархлаажуулалтад хамруулах талаар нарийн мэдээллийг тухай бүр өгч ажиллана.  

Цаг үеийн нөхцөл байдал амаргүй байна. Тиймээс шат шатны төрийн байгууллагын олон мянган албан хаагчид өндөр ачаалалтай ажиллаж байгаа. Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь ажлын өдрүүдэд энгийн цагийн хуваарийн дагуу ажилладаг байсан бол иргэдэд ковидтой холбоотой мэдээ, мэдээллийг өгөх хэрэгцээ шаардлага өндөр байгаа учраас албан хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Албан хаагчид маань өндөр ачаалалтай ажиллаж байгаа ч иргэдэд өгсөн мэдээ, мэдээллийн хариуд бидний үйл ажиллагааг дэмжиж, чин сэтгэлээсээ баярласан, талархсанаа илэрхийлж байгаа тэрхүү дуу хоолойг сонсох нь бид бүхэн эрч хүчтэйгээр ажлаа хийх хамгийн том урам зориг болдог. Энэ цаг үед ажиллаж байгаа олон мянган төрийн албан хаагчдын үйл ажиллагааг дэмжиж, чин сэтгэлээсээ талархал дэвшүүлж, хамтран ажиллаж байгаа иргэд та бүхэндээ баярлалаа. Та бүхэндээ халдвар, хамгааллын дэглэмээ баримталж, хайртай бүхнээ халдварт цар тахлаас хамгаалахыг уриалж байна.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    19 цаг 38 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    19 цаг 46 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    19 цаг 49 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    19 цаг 52 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    19 цаг 55 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    20 цаг 27 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    20 цаг 30 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    21 цаг 5 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Уржигдар 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    Уржигдар 13 цаг 46 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    Уржигдар 13 цаг 20 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    Уржигдар 12 цаг 33 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК