Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 10109 хүнд шинжилгээ хийхэд 1264 хүнээс коронавирусний халдвар илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 27956 боллоо.
Мөн хугацаанд 486 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 8 хүн нас баржээ. Коронавирусний улмаас нийт 69 хүн нас бараад байна.
Шинээр илэрсэн тохиолдлын 1103 нь нийслэлд, үлдсэн нь орон нутагт бүртгэгджээ. Тодруулбал, Архангайд 3, Булганд 1, Дархан-Уул аймагт 30, Орхонд 15, Дундговьд 4, Завханд 49, Өвөрхангайд 13, Сэлэнгэд 3, Төв аймагт 36, Ховдод 4, Хөвсгөлд 1, Хэнтий аймагт 1 тохиолдол тус тус бүртгэгдлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)