Хатуу хөл хорио энэ сарын 25-нд дуусах тул цаашид хөл хориог сунгах эсэх асуудлаар УОК 10.00 цагаас хуралдсан бөгөөд энэ үеэр ЭМЯ-наас “Covid-19”-ийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцуулсан байна. Энэ дагуу УОК шийдвэр гаргаж, хөл хориог тавдугаар сарын 7-ныг хүртэл сунгахыг дэмжлээ.
Халдварын тархалт өнгөрсөн өдрүүдэд буурахгүй байгаа учраас дахин 14 хоногоор хөл хориог сунгах шаардлагатай гэсэн саналыг ЭМЯ-наас оруулсан. Хэрэв хөл хориог цуцалж, иргэд хэвийн амьдралдаа орвол тавдугаар сарын сүүлч гэхэд халдварын тохиолдол өдөрт 1400-д хүрэх, харин хөл хориог тавдугаар сарын 9-нийг хүртэл сунгавал халдварын тоо өдөрт 500-600 болж буурна хэмээж байгаа.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа цар тахлын нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг гишүүдэд танилцуулахыг УОК болоод Ерөнхий сайдаас хүссэн. Энэ дагуу өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулж, 16.00 цагаас энэ талын мэдээллийг өгөхөөр болсон юм.
У.Тэргэл
Сэтгэгдэл (2)