Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг, Сэлэнгэ мөрөнд долоон хүн осолдсон харамсалтай хэрэг энэ сарын 21-нд гарсан. Тус аймгийн харьяат арван хүн Тээл багаас Рашаант сум руу явахаар гол мөрнийг завиар гатлах үед татлага олс нь тасарч, завь онхолдсоны улмаас уг осол болсон байна. Азаар 3, 16, 38 настай гурван эрэгтэй голын эрэгт эсэн мэнд гарч чадсан бол долоо нь усанд осолджээ. Өчигдрийн байдлаар, осолдсон газраас 3-20 километр зайтай газраас 50, 62 настай эрэгтэй болон таван сартай нярайн цогцсыг гаргаж авсан юм.
Харин өнөөдөр 06 цагаас 50 настай эрэгтэй, 38, 32, 8 настай эмэгтэйн цогцсыг эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна. Осол болсон газар усны түвшин их, үерлэсэн, өргөн нь 133 метр, гүн нь 2-3.5 метр байгаа аж.
У.Тэргэл