Коронавирусний халдварын тоо эрс ихэсч, нас баралт нэмэгдэж байгаа тул Засгийн газраас хөл хориог 14 хоногоор сунгах шийдвэр гаргаж, ирэх даваа гарахаас хэрэгжүүлж эхлэх юм. Өмнө нь иргэдийг гэрийнхээ ойролцоо таваас илүүгүй хүн салхилж, хүүхэд багачуудыг цэцэрлэг, сургуулийн талбайд тоглохыг зөвшөөрсөн.
Гэвч хүүхдүүдийн дунд эмнэл зүйн шинж тэмдэггүй халдвар ихэсч байгаа тул энэ удаагийн хөл хориог хатуу байхаар зохицуулалт хийсэн билээ. Тодруулбал, иргэдийн явганаар зорчих хөдөлгөөнийг хориглож, хатуу хөл хорионы үеэр ажиллахаар зөвшөөрөгдсөн 15 байгууллагын ажилчид ирэх даваа гарагаас хувь, хувьсгалын автомашинаараа QR кодоор зорчих юм. Тодруулбал, УОК-ын даргын 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 36 тоот тушаалаар төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, иргэн. хуулийн этгээдийг автомашинаар замын хөдөлгөөнд QR кодоор оролцуулахаар болж, бүртгэлжүүлэх болон кодыг иргэдэд олгох ажлыг дөрөвдүгээр сарын 25-ныг гэхэд бэлэн болгохыг даалгажээ.
Энэхүү ажлыг гүйцэтгэх гол ажлыг Авто тээврийн үндэсний төв хариуцан зохион байгуулах ба Ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар ажиллана.
Мөн нийгмийн даатгал төлдөг байгууллагын ажилчид л QR кодоор зорчих ба дагаж, мөрдөх журам нь маргааш тодорхой болох юм байна.
У.Тэргэл
Сэтгэгдэл (3)