Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагт эмнэлгээс 319, гэрийн хяналтаас 741 хүн гарлаа. Өчигдөр 10 гаруй мянган хүнд шинжилгээ хийснээс 856 хүнд халдвар илэрлээ. Үүний 744 нь нийслэлд, 112 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Коронавируст халдварын улмаас 61, 64 насны хоёр иргэн хоёр хүн нас баржээ.
Халдварын улмаас нас барсан иргэдйн тоо 80 боллоо Эмнэлэгт нийт 4451 хүн хэвтиэн эмчлүүлж байна. Үүнээс 355 нь хүнд, 1441 нь хүндэвтэр гэсэн оноштой иргэд байна.
А.Сүх