зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Орхон Эмпати” сургуулийн 16 сурагч 27 их сургуулиас давхардсан тоогоор 514 650 долларын тэтгэлэг авчээ

2021-4-26
0
ЖИРГЭХ

“Орхон Эмпати” сургууль нь орон нутагт Олон улсын Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхийг авсан анхдагч сургуулиудын нэг юм. Тус сургууль нь Кэмбриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхтэй болсноор дэлхийн боловсролын хөгжлөөс хоцролгүй, цаг алдалгүй мэдээлэлтэй байх, авсан мэдээллээрээ багш нарынхаа мэдлэг чадварыг тасралтгүй дээшлүүлж, шинэ арга арагчлалаар сургалтын үйл ажиллагаагаа тасралтгүй амжилттай зохион байгуулж байгаа юм. Олон улсын Кэмбриджийн хөтөлбөр болон БСШУЯ-ны цөм хөтөлбөрийг хослуулан сургалтаа үр дүнтэй амжилттай зохион байгуулж буй “Орхон Эмпати” сургуулийн захирал болон тус сургуулийн төгсөгч, сурагчидтай ярилцлаа.


“Орхон Эмпати” сургуулийн захирал Б.Батцэнгэл: Бид зөөлөн харилцааны аргыг сургалтын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхийг эрхэмлэдэг

 

-“Орхон Эмпати” сургуулийн онцлог, ололт амжилтын талаар яриагаа эхлүүлье?

 

-“Орхон-Эмпати” сургууль нь 21 дэх жилдээ хичээл сургалтын үйл ажиллагаагаа амжилттай явуулж, орон нутагтаа төдийгүй Монгол Улсдаа чадварлаг боловсон хүчин бэлтгэж байна.

Манай сургууль 2019 онд албан ёсоор олон улсын Кэмбриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхээ орон нутагтаа анхдагч болон авч үйл ажиллагаагаа чанаржуулан үргэлжлүүлж байгаа. Бид “Сайн боловсрол-Сайхан ирээдүй” гэсэн уриатайгаар хүүхдэд ээлтэй, олон улсын мэдлэгийг цэгцтэй, сурагч төвтэй олгох, эрэлхийлэгч багштай хамт олон байхыг зорьж ажиллаж байна. Бидний давуу тал Орхон аймгийн хэмжээнд биш, Монгол Улс цаашлаад дэлхийн  хэмжээнд өрсөлдөх чадвартай олон улсын Кэмбриджийн хөтөлбөрийг Монгол Улсын боловсролын цөм хөтөлбөртэй хослуулан хэрэгжүүлж, ажиллаж байгаа явдал юм. Манай сургууль 2019 онд БСШУСЯ-аас Ерөнхий боловсролын сургалтын чанар, үр дүнг тодорхойлох Чанарын үнэлгээний улсын шилдэг 20 сургуулийн нэгээр шалгарсан.

-Сурагчид гэдэг тухайн сургуулийн үнэт капитал байдаг. Сурагчдынхаа амжилтыг бидэнтэй хуваалцаач?

-Жил бүрийн төгсөгчдийн их сургуульдаа тэнцсэн, хүссэндээ хүрсэн мэдрэмжийг хуваалцах нь багш болон сургуулийн хүлээлт юм. Төгсөгчидтэйгөө байнга эргэх холбоотой ажилладаг нь манай сургуулийн онцлог. Сургуулиараа бахархаж олонд үлгэр дууриал болж, сайн ээж аав, сайн ажилтан, сайн манлайлагч болсон сурагчдаараа сургууль маань үргэлж бахархдаг.

-Карантинтай байсан сүүлийн хоёр жилд сурагчид гадаадын тэтгэлэгт хамрагдаж чадсан уу?

-Сүүлийн хоёр жил манай сурагчид олон тэтгэлэгт хамрагдсан. 2019-2020 оны хичээлийн жилд 26 сурагч төгссөн. 26 сурагчийн 13 нь  IELTS-ийн шалгалт өгч 8 хүртэл оноог авч чадсан. Сурагчид болон college counseling багийн хичээл зүтгэлийн дүнд 26 сурагчийн 11 сурагч нь гадаадын их дээд сургуульд тэнцэж, 100 хувь  хүртэл /1, 023, 800 USD/ тэтгэлэг авсан.

2020-2021 оны хичээлийн жилд 43 сурагч төгсөнө. Энэ жил 18 сурагч нь IELTS болон TOEFL-ийн шалгалт өгч сайн оноо авч чадсан. Гадаадын 31 их дээд сургуульд 16 сурагч бүртгүүлж тэнцсэн. Тэдний 80 хувь нь тэтгэлэгт хамрагдаж чадсан.  Сурагчид маань 50-100 хувь хүртэл тэтгэлэг авч чадсан нь цар тахлын хүнд нөхцөлд бидний ажлын үр дүнг харуулсан баярт мэдээ байлаа. 27 их сургуулиас давхардсан тоогоор 16 сурагч 514,650 ам.долларын тэтгэлэг авсан. Сурагчдын хичээл зүтгэл, эцэг эхийн дэмжлэг туслалцаа, багш нарын тууштай уйгагүй хөдөлмөрийн үр дүнд сургуулийн амжилт бий болдог. Цаашдаа ч гадаадын их дээд сургуульд бүртгүүлсэн сурагчдын зөвшөөрөгдсөн захидал ирж энэ тоо өснө гэдэгт итгэлтэй байна. Төгсөгч бүр бидний бахархал байдаг.

-Энэ бүх амжилтын нууц нь мэдээж сургуулийн сургалтын хөтөлбөр, багш нарын заах арга барилтай салшгүй холбоотой байх?

-“Эдузон Эдукейшн” группын салбар “Эмпати” сургуулиуд нь улирал бүр багш нартаа зориулж туршлагаа хуваалцах модуль сургалт зохион байгуулдаг. Энэ сургалтын явцад шинэ санаа, арга туршлагаа хуваалцаж, хөтөлбөрөө сайжруулж ярилцдаг. Манай сургууль олон улсын Кэмбриджийн хөтөлбөр болон БСШУЯ-ны цөм хөтөлбөрийг хослуулан сургалтаа үр дүнтэй амжилттай зохион байгуулж байна.

Олон улсын Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхийг орон нутагтаа анхдагч сургууль болон авсан. Кэмбриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхтэй болсноор бид дэлхийн боловсролын хөгжлөөс хоцролгүй, цаг алдалгүй мэдээлэлтэй байх, авсан мэдээллээрээ багш нарынхаа мэдлэг чадварыг тасралтгүй дээшлүүлж шинэ арга арагчлалаар сургалтын үйл ажиллагаагаа тасралтгүй амжилттай зохион байгуулж байна. Орчин үеийн сургалтын техник хэрэгсэл, багш хөгжүүлэх танхим, чөлөөт цагаа өнгөрөөх таатай орчныг бүрдүүлсэн нь багш нарын ажлын бүтээмж, сургалтын чанарыг сайжруулахад чухал нөлөө үзүүлдэг гэж ойлгодог.

“Жирийн багш заадаг, сайн багш тайлбарладаг, чадварлаг багш хийж харуулдаг, их багш урам зоригийг бадраадаг” гэдэг. Манай багш нар сурагчдынхаа урам зоригийг бадрааж чаддаг гэж би итгэдэг.

-Танай сургууль ямар сургалтын арга барилаар ажилладаг вэ?

-Бид зөөлөн харилцааны аргыг сургалтын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхийг эрхэмлэдэг. Шинэ үеийн боловсролын чиг хандлага БАГШ зөвхөн заах биш харин юуг? яагаад? хэрхэн сурах вэ? гэдгийг сурагчидтайгаа харилцан ярилцаж, Зорилготой-Бие даан сурах арга барилд чиглүүлж өгснөөр сурагчдын сурах идэвх, урам зоригоор дүүрэн байгаа нь харагдаж, тодорхой үр дүнд хүрч байна.  Хичээлийн хөтөлбөрөөс гадна хичээлээс гадуурх үйл ажиллагаа нь манай сургуулийн хувьд чухал байр суурь эзэлдэг. Төрөл бүрийн клуб дугуйлан, төсөлт хичээл, сайн дурын ажил, интертайнмент үйл ажиллагаанууд нь сурагчдыг идэвхтэй, актив байхад нь шууд нөлөө үзүүлдэг. 

-Багшийн эрдэм шавиас гэдэг. Багш боловсон хүчний тал дээр нэлээд анхаардаг байх даа?

-Тэгэлгүй яах вэ. Багшлах боловсон хүчний маань 20 гаруй хувь нь гадаад багш нар, 50-60 хувь нь мэргэжлийн зэрэгтэй багш нар ажилладаг. Монгол Улсын зөвлөх багшаас эхлээд өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзлээр жигүүрлэсэн залуу төлөөллийн багшаар баг хамт олон минь бүрдсэн. Сайн багшийн чигээр явсан сурагч сайн чигийг олж амжилтанд хүрдэг. Гадаад багш нар маань олон улсад хичээл заах эрхтэй бол монгол багш нар маань Монгол Улсын зөвлөх багшаас эхлээд сургуульдаа олон жил багшилсан арвин туршлагатай. Боловсролын байгууллага боловсрол олгохоос гадна хүмүүжил төлөвшилд нь маш их анхаарах шаардлагатай байдаг. Бид багш нараа сонгон авахдаа сурагчдадаа зөв үлгэр дууриалал үзүүлэх, сурагчдыг манлайлж, уриалан дуудах, ёс суртахуунтай, мэдсэнээ бусдад түгээх чин хүсэлтэй зэргийг харгалздаг. Бид шилдэг, сайн багш нарыг Улаанбаатар, бусад орон нутаг, гадаадын орнуудаас урьж авчирч ажиллуулж байна. Сургуулийн зүгээс багш нарынхаа оюунд хөрөнгө оруулах зорилгоор сургалт семинарт тогтмол хамруулж, санал бодлыг сонсож дэмжиж ажилладаг. Цар тахлын хүнд үед гадаад багш нарыг урьж авчирч ажиллуулах төвөгтэй байсан. Гэсэн хэдий ч бид энэ бүгдийг хийж чадсан. Гадаад Монгол багш нар маань бие биедээ тусалж, дэмжиж, ойлгож маш сайхан харилцаатай ажилладаг.

-Коронавирусний цар тахалтай холбоотойгоор бүх шатны сургуулийн үйл ажиллагаа цахимаар явагдаж байгаа. Танай сургуулийн хувьд энэ тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

-“Эмпати” сургуулиуд 2019 оноос эхлэн Office 365-ыг албан ёсоор ашиглах эрхийг нь авч сургалтын үйл ажиллагаандаа хэрэглэж эхэлсэн. Мөн сургуулийн материаллаг бааз буюу ухаалаг самбар, багш нарын өдөр тутмын хичээлд ашигладаг draw  tablet нь биднийг цар тахлын үед цахим хичээлд цаг алдалгүй шилжин ороход маш их тус болсон.

Сургуулийн нийт багш “MS Teams” апплэкэйшн өдөр тутамдаа ашигладаг байсан нь цахим хичээл рүү ороход дөхөмтэй байснаас гадна сурагч бүр хичээлээс гадуур хувийн асуулт хариулт, шалгалт, уулзалт хурал зэргийг энэ апплэкэйшн ашиглан хамрагдаж, явуулдаг болсон нь багш сурагчийг шууд холбож байна. Мөн манай сургууль энэ хичээлийн жилд “Nomch IT Consulting LLC”- компанитай гэрээ хийж Номч апплэкэйшн ашигласнаар сурагчдын хичээлийн ирц, гэрийн даалгавар, шалгалтын дүн зэргийг дор бүр нь эцэг эхэд мэдээлснээр багш эцэг эхийн хамтын ажиллагааг илүү ойртуулж өгч байна.

“Орхон Эмпати” сургуулийн төгсөгч: Б.Отгондулам Хүссэн сургуульдаа ороход “Эмпати” сургуулийн чанар, сургалт үнэхээр их нөлөөлсөн

 

-Одоо ямар сургуульд сурч байна. Энэ сургуулийг сонгох шалтгаан нь юу байсан бэ?

-Одоогоор Чикаго дах Иллинойсын их сургуульд сурч байгаа. Манай их сургууль судалгаан дээр тулгуурласан сургууль учраас миний сонгосон инжинерийн мэргэжилд илүү давуу талтай санагдсан. Мөн сургуулийн орчин, олон улсын хүүхдүүд сурдаг diverse сургууль гэдэг нь их таалагдсан.

-Хүссэн сургуульдаа элсэн орно гэдэг мэдээж сайхан. Энэ бүхэнд “Эмпати” сургуулийн сургалтын чанар нөлөөлсөн байх?

-Мэдээж “Эмпати” сургуулийн чанар үнэхээр их нөлөөлсөн. Сургуульдаа үнэхээр их баярлаж явдаг. Их сургуульд ороход надад хүндрэлтэй санагдсан зүйл байгаагүй. Математик, шинжлэх ухааны хичээлүүд англи хэл дээр ордог байсан нь надад их сургуульд ороод хичээлүүдээ шууд ойлгоод явахад их тусалсан. Багш нар маань ч намайг их сургуульд ороход шаардагдах бүхий л мэдлэг боловсрол, мэдээллээр хангаж өгдөг байсан.

-Тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдсан бэ?

-Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад хамгийн их тусалсан хүн бол манай сургуулийн college counselor байсан. Надад шаардлагатай бүхий л бичиг баримтыг маань бүрдүүлж өгч ямар шаардлага тавьдаг гээд бүхий л мэдээллээр хангаж өгсөн. Хангалттай мэдээлэл мөн туслах, чиглүүлэх хүнтэй байсан болохоор тэтгэлгийн хувьд сургуулиас зарласан тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн.

-“Орхон Эмпати” сургуулийн төгсөгч гэдгээрээ мэдээж бахархаж, бардамнаж явдаг байх даа?

-Тийм ээ. Үнэхээр их бахархдаг. Сургууль минь надад маш том боломжуудын үүд хаалгыг нээж өгсөн. Миний эгч “Эмпати” сургуулийг төгссөн. Намайг энэ сургуульд ор гэж зөвлөж байсан, би ч бас одоо дүү, найзууддаа санал болгодог. Энэ сургуульд ороогүй байсан бол өөрийгөө өдий зэрэгтэй явна гэж боддоггүй. Хаана ч явсан “Эмпати” сургуулийн төгсөгч гэж үргэлж бахархдаг.

Сурагч Ш.Хангай Австрали улсын SP Jain School of Global Management их сургуульд 85 хувийн тэтгэлэгтэй суралцах болсондоо багш нартаа маш их баярлаж байгаа

 

-“Орхон Эмпати” сургуульд хэддүгээр ангиасаа элсэн орсон бэ. Энэ сургуулийг сонгох шалтгаан мэдээж байсан байх?

-“Орхон Эмпати” сургуульд орно гэж ер нь багаасаа боддог байсан. Манай аав, ээж ч гэсэн сургуулийн талаар их ам сайтай байдаг байсан. Зургаадугаар ангиа төгсөх жил “Орхон Эмпати” сургуульд орно гэж шийдвэр гарган, Элсэлтийн шалгалт өгч 12 дугаар байранд орж тэнцэж байсан. Тэгээд “Орхон Эмпати” сургуульд орно гэж бат шийдээд, 7 дугаар ангиасаа одоо хүртэл амжилттай суралцаж байна.

-Сургуулиа төлөөлж нэлээд олон уралдаан тэмцээнд оролцож байсан гэсэн. Энэ талаар?

-Би “Орхон Эмпати” сургуульд орсноосоо хойш тэмцээн уралдаанд илүү их орж эхэлсэн. Сургуулиа төлөөлж олон улсын, аймгийн гэх мэтчилэн олон уралдаан тэмцээнд оролцсон. Хамгийн сүүлд би ОХУ-ын Иркутск хотод болсон “Future leaders of Eurasia” тэмцээнд амжилттай оролцож ирээд, Төвийн бүсийн Математикийн олимпиадад орж долоодугаар байр эзэлсэн.

-Энэ бүх амжилтын цаана өөрийн тань хичээл зүтгэл, мэдлэг боловсролоос гадна мэдээж багш нарын гавъяа их байсан болов уу?

-Багш сурагчийн хамтын үйл ажиллагааны үр дүнд би энэ олон тэмцээн уралдаануудад амжилттай оролцсон. Багш нар маань биднийг зөв замд чиглүүлж амжилт өөд алхам алхамаар өгсөхөд тусалж дэмждэг. Мэдээж дундуур нь шантарч, дургүй хүрэх үе зөндөө гарч байсан ч багш нар маань хэзээ ч бууж өгч байгаагүй. Австрали улсын SP Jain School of Global Management их сургуульд 85 хувийн тэтгэлэгтэй суралцах болсондоо багш нартаа маш их баярлаж байгаа.

-Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хэр оролцдог вэ?

-Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд аль болох идэвхтэй оролцохыг хичээдэг. Манай сургууль хичээлээс гадуурх үйл ажиллагаа их зохион байгуулдаг. Англи хэл, монгол хэл бичгийн гэх мэт мэргэжлийн долоо хоногийн өдөрлөг зохион байгуулдаг. Энэ өдөрлөгөөр зохиогддог уралдаан тэмжээнд сурагчид өөрсдийнхөө мэдсэн сурсанаа сорьж ордог. Энэ нь сурагчдыг өөрийгөө өөр өөр зүйлд сорьж байхад их нөлөөлдөг.

Сурагч Э.Цэвэлсүрэн: Бидний бусад үе тэнгийнхний хэзээ ч мэдрээгүй тийм сайхан дурсамж сургуулийн Дотуур байртай салшгүй холбоотой

 

-Орхон Эмпати” сургуулийнхаа сургалтын талаар бидэнд сонирхуулаач. Энгийн сургуулиас ялгаатай нь юу байдаг гэж боддог вэ?

-“Орхон-Эмпати” сургууль нь дотооддоо төдийгүй олон улсын тэмцээн уралдаан, олимпиадуудад оролцох боломж бэлтгэлийг бүрэн хангаж өгдөг нь сурагчийн ирээдүйд том хөрөнгө оруулалт болдог гэж боддог. Түүгээр зогсохгүй сурагчдынхаа хүсэл сонирхлыг чухалчилдаг ба үргэлж дэмжлэг үзүүлэхэд бэлэн байдаг эерэг хандлагаараа онцлог. Мөн гадаад хэлний мэдлэгийг гүнзгийрүүлж судлах, төгс эзэмшихэд нь зориулсан сургалтаар хангадаг нь тодорхойлогч үзүүлэлтүүдийн нэг юм. Дотуур байр нь бусад сургуулиас ялгарах гол онцлог чанар гэж үздэг. Учир нь сурагчийн биеэ даах чадвар, хувийн зохион байгуулалт, цаг төлөвлөлт гэх мэт хичээл дээр заадаггүй ч зайлшгүй эзэмшсэн байх шаардлагатай чадваруудыг сургадаг. Мөн бидний бусад үе тэнгийнхний хэзээ ч мэдрээгүй тийм сайхан дурсамж сургуулийн Дотуур байртай салшгүй холбоотой.

-Танай анги нийт хэдэн сурагчтай вэ. Багш нар нь хүүхэд нэг бүртэй ажиллах боломж нь хэр байдаг бол?

-Манай анги 23 сурагчтай, олон хүүхэдтэй биш, анхаарал төвлөрөх болон баг хамт олон болж хичээллэхэд хамгийн тохирсон хэмжээний сурагчидтай учир багш нэг хүүхэдтэй тулж ажиллах цаг гардаг гэж үздэг. Хэрэв чадахгүй мэдэхгүй, хичээлтэй холбогдолтой асуудлууд тулгарвал багш нар үргэлж туслахад бэлэн байдаг.

-Өөрийнхөө гаргасан ололт амжилтын талаар бидэнд сонирхуулаач. Өдөрт хэдэн цагийг хичээл ном хийхэд зарцуулж байна?

-Олон тооны мэтгэлцээн, олон улсын олимпиад болон уралдаанд оролцож туршлага хуримтлуулах, танилын хүрээгээ тэлэх, хэлний мэдлэгээ дээшлүүлэх, илтгэх урлагт суралцах, мэтгэлзэх чадварт суралцах, найруулан бичих чадвар, олонтой харьцах чадварыг суралцах гэх мэт ололтуудтай. Хичээлийн цагаас гадуур өдөрт 3-4 цагийг хичээл судлахад зарцуулдаг. Хэт олон цагаар өөрийгөө ядрааж суух биш үр дүнтэйгээр өөрт тохирсон арга барилаар хичээллэх нь хичээл судлах сэдлийг нэмэгдүүлдэг. Мөн дундуур нь 5-10 минутын амралт авч байх нь зайлшгүй хэрэгтэй гэж боддог. Тэгэхдээ утас болон олон нийтийн сүлжээнээс хол байж, сунгалт хийх, тархиа амрааж намуухан хөгжим сонсох дуртай. Усны саваа үргэлж ойр байлгаж усаа ууж байх нь чухал гэж боддог.

-Нууц биш бол ямар мэргэжил сонгох бодолтой байгаа вэ. Ер нь сурагчид мөрөөдөлдөө хүрэхийн тулд юуг анхаарах хэрэгтэй гэж боддог вэ?

-Мөрөөдлөө, зорилгоо бичиж тэмдэглэж үлдээвэл биеллээ олох магадлал нь 40 хувиар ихэсдэг. Бичих нь бодлоо цэгцлэх, алхмуудаа зөв дараалалд оруулах, үйлдэх сэдлийг нэмэгдүүлдэг. Хэрэв тэмдэглэл хөтлөх нь таалагддаггүй бол хоцрогдсон юм шиг сонсогдох ч мөрөөдлийн самбар хийх нь үр дүнд хөтлөх том түлхэц болдог. Самбараа нүдэнд харагдах газар байрлуулснаар өдөр бүр юуны төлөө хичээх ёстойг чинь сануулж нэг алхам ч болов уу урагшлахад тус нэмэр оруулах болно. Өөрийгөө урамшуулж байх нь мөн зүйтэй гэж боддог. Жижиг ч гэсэн амжилтыг амжилтад тооцож, бага багаар урагшлах зарчимд итгэдэг. Маргаашийн “би” өнөөдрийн “би”-гээс илүү дээр байх дээр төвлөрдөг. Эдгээр нь надад үр дүнгээ өгсөн учир хуваалцлаа. Хүссэн мэргэжлээрээ Австрали улсын SP Jain School of Global Management их сургуульд сурах болсон минь зорилгынхоо төлөө явсаны минь үр дүн гэж бодож байна.

Б.Батчимэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    5 цаг 28 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    5 цаг 38 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    6 цаг 17 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    6 цаг 29 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    6 цаг 44 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    6 цаг 51 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    7 цаг 19 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК