Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн нутаг Оёг хэмээх газарт өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 25-ны 22:39 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Энэ мэдээллийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс ОБЕГ-т өчигдөр 22:46 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус сумын иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд тухайн газар нутагладаг малчин иргэдэд мэдрэгдсэн, учирсан хохиролгүй гэж мэдээлсэн байна.