Говьсүмбэр аймаг, Шивээговь сумын хоёрдугаар баг дахь “Шивээ-Овоо” ХК-ийн нүүрсний уурхайн ачих, буулгах хэсгийн дамжуулах шугамд гал гарсан байна. Өчигдөр 03:25 цагт/аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, есөн метрийн өндөртэй, 5х8 метрийн хэмжээтэй нүүрс ачих, буулгах байгууламж шатаж байсныг бүрэн унтраахаар ажиллаж байна.