Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Сулинхээрийн 0168 дугаар отрядын алба хаагч өнгөрсөн бямба гараг буюу дөрөвдүгээр сарын 24-ны 22:00 цагийн үед нас барсан билээ.
Тодруулбал, тус отрядад алба хааж байсан 25 настай М нь амиа хорлосон байдалтай олдсон байна. Хачирхалтай нь, тэрбээр долоохон хоногийн дараа цэргийн албанаас халагдах гэж, өдөр хоногоо тоолон хүлээж байжээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад тэрбээр "Хэргийг шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Эхний ээлжид задлан шинжилгээний дүгнэлт гарах ёстой. Түүний дараа шалтгаан, нөхцөлийг нь тодорхойлно. Цагдаагийн байгууллагаас холбогдох гэрч нараас тайлбар, мэдүүлэг авч байна” гэлээ.
У.Тэргэл