QR кодтой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Хүнс түгээлт, цахилгаан дулаан, буяны ажилтай холбоотой 18 мянга, эрүүл мэндийн 11 мянга, хэвлэл 2700 орчим тээврийн 31-32 мянган тээврийн хэрэгслийн эрх нээгдсэн байна. өмнөх зохицуулалтаасаа энэ удаагийнх нь өдрийн цагийн зохицуулалтаар хийж байгаагаар ялгаатай. Шинэ зохицуулалттай холбогдуулан үл ойлголцох, сайжруулах асуудал гарч байна.
Шуурхай штаб и-мэйл хаягаараа санал хүсэлт авч байгаа. Одоогийн байдлаар 15 орчим мянган санал хүсэлт илгээсэн байна.
Эрүүл мэндийн салбар дээр зохицуулалт хийсэн учраас зарим нэг асуудал гарч байна. Тухайн байгууллага эмнэлгийн нэр дээр байгаа тээврийн хэрэгсэл цагийн зохицуулалтгүй. Харин хувь хүний тээврийн хэрэгслийг зохицуулалтад оруулж байгаа аж.
А.Сүх