Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум Тээл багийн Тэгш булан гэдэг газар Сэлэнгэ мөрөнд осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Ослын голомтод Хөвсгөл аймаг дахь Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан Хөвсгөл, Орхон, Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид, мөн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Дашнямаар ахлуулсан 15 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байгаа ба ослын голомтод 2 төрлийн дрон нисгэж, орон нутгийн захиргаа болон иргэдтэй хамтран эрэн хайх ажиллагааг явуулж байна.
Уг ажиллагаанд нийт 116 хүн, 20 автомашин, 4 мотоцикл, 5 морь, 5 завьтайгаар эрэн хайх ажиллагаанд оролцож байна.
Сэтгэгдэл (1)