Улаанбаатар хотод үргэлжилж байгаа коронавирусний халдварын эсрэг вакцинжуулалтад өчигдөр 57,277 иргэн хамрагджээ.
Ингэснээр дөрөвдүгээр сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд 707,838 хүн эхний тунгийн вакцинаа хийлгэснээр 18-аас дээш насны иргэдийн 35 хувь нь хамрагдаад байна. Түүнчлэн хоёр дахь тунгийн вакцинжуулалтад 239,971 хүн хамрагдсан. Энэ нь 18-аас дээш насны иргэдийн 12 хувь нь бүрэн тунгаа хийлгэсэн үзүүлэлт болжээ.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газар
Сэтгэгдэл (1)