Хатуу хөл хорио тогтоосны үр дүнд дөрөвдүгээр сарын 21-нээс эхлэн тогтворжиж, тархалтын эрчим буурах хандлагатай байгаа аж. Одоогоор 21 аймгийн 19-д нь халдвар бүртгэгдсэн ба энэ удаагийн хөл хорионы үр дүнд халдварын тоо 800-гаас доош болно гэсэн тооцооллийг эрдэмтэн судлачид гаргажээ.
Өнөөдрийн байдлаар, нийслэлд 20 байршилд 3890 ор дэлгээд байгаа аж. Мөн вакцинд хамруулах нийт хүний 34.2 хувийг дархлаажуулаад байгаа ба нийслэлд иргэдийн эхний тунг тавдугаар сарын 8, хоёрдахь тунг тавдугаар сарын 30 гэхэд хийж дуусгахаар төлөвлөн, ажиллаж байгаа аж.
У.Тэргэл