зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Жамбалцэрэн: Хөдөө аж ахуйн салбарт хөнгөлөлттэй зээлийг олгож эхэлнэ

2021-4-27
0
ЖИРГЭХ

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнтэй цаг үеийн асуудлаар болон тус салбарт хийгдэж буй голлох ажлуудын талаар ярилцлаа.


-Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар ямар бодлого, чиглэлтэйгээр ажиллаж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөөч? 

 - ХХААХҮ-ийн салбар тогтвортой хөгжлийн бодлогуудаа тодорхойлж, Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбарыг хөдөө аж ахуйн салбар болгон хөгжүүлнэ гэсэн үндсэн зорилготой ажиллаж байна. Энэ зорилгын хүрээнд бид гурван зорилтыг дэвшүүлж үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллана. Нэгдүгээрт, зах зээлийн сүлжээг бий болгож эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах. Хоёрдугаарт, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах. Гуравдугаарт, алдагдаж буй боломжоо бүрэн ашиглаж, экспортыг нэмэгдүүлэх. Эдгээр зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд салбарын хууль тогтоомжуудаа боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага гарч байгаа бөгөөд 2024 оныг хүртэл өөрчлөлт оруулах хуулиудаа тодорхойлж гаргасан. Түүнчлэн ХХААХҮ-ийн салбар 2020-2024 оны стратегийн төлөвлөгөөг баталсан. Тухайлбал, мал аж ахуйн салбарт мал сүргийн ашиг шим, үүлдэрлэг байдлыг сайжруулах бодлогын арга хэмжээ авна. Малын үржүүлэг технологийн ажил үйлчилгээний нэгжүүдийг байгуулах, мэргэжилтнүүдийн хүртээмжийг нэмэгдүүлж, хяналтын тогтолцоог сайжруулахаар тусгасан. Цөм сүргийн болон үржлийн аж ахуй бүсчлэн байгуулах, түүн дотороо үхэр сүргийн тоог нэмэгдүүлэх, бүртгэлжүүлэх ажлыг хийхээр төлөвлөсөн. Мөн баталгаажсан үүлдэр омгийн мал, ген фондыг бэхжүүлэх, биотехнологийн ололтыг нэвтрүүлэхэд түлхүү анхаарна. Бэлчээрийн ашиглалт хамгаалалт, нөхөн сэргээх, усан хангамжийг сайжруулах бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ. Отрын бүс нутгийн нөөцийг нэмэгдүүлэх, бэлчээрийг мэрэгч амьтан хортон шавьж, бусад хөнөөлт организмаас хамгаалах, тэжээлийн ургамалын тариалалтыг нэмэгдүүлэх зэрэг ажлууд хийгдэнэ.

 Гол нь тариалангийн бүс нутгаа дагасан эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлд идвэхтэй ажиллаж байна. Мал эмнэлгийн ажил үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, анхан шатны мал эмнэлэгийн нэгжүүдийг бэхжүүлэх, орон нутагт мал эмнэлэгийн сүлжээ лабораториудын байгуулж, мал эмнэлгийн нэгдсэн систем, мөрдөн мөшгих тогтолцооны чадавхийг сайжруулахад чиглэж ажиллаж байна. Үүний үр дүнд мал сүргийн эрүүл мэндийн үзүүлэлт сайжирч, халдварт өвчлөлийн эрсдэл буурч, хүн амын хүнсний аюулгүй баталгаат байдал хангагдаж, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж, малчдын амьжиргаа дээшлэх зэрэг шууд болон дам эерэг үр дүн гарах юм.

-Арьс шир, нэхий зэрэг малын гаралтай түүхий эд үнэгүйдээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ чиглэлд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний боловсруулалтыг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг авч ажиллахаар зорьж байна. Боловсруулах үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх, хөнгөн үйлдвэрийн салбарын лабораторийн төвүүдийг чадавхижуулах, ноос, ноолуурын салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, түүхий эдийн зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн дэмжлэг үзүүлэх, экспортод чиглэсэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бодлого чиглэлээ уялдуулж ажиллаж байна. Хөдөө аж ахуйн салбарт төрөөс олгож буй татаас, мөнгөн урамшууллын тогтолцоог бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үр дүнтэй нь холбож боловсронгуй болгох юм. Дээрээс нь жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа. Энэ хүрээнд хийгдсэн ажлууд нэлээд бий. Тодруулбал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээг сайжруулах, хөдөө аж ахуйн бирж, хоршооны бүтцэд тулгуурлан боловсронгуй болгох, цахим хоршоодыг бий болгох ажлуудыг эхлүүлээд байна.

Бид өнгөрссөн онд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран  Цахим хөдөө аж ахуй стратегийн баримт бичгийг боловсруулсан. Энэ хүрээнд салбарын нэгдсэн цахим системийг хөгжүүлж хөдөө ахуйн биржтэй уяж өгөх юм. Ингэснээр малын эрүүл мэндийн үйлчилгээ, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулж бэлтгэн нийлүүлэгчийн сүлжээгээр дамжуулан хөдөө аж ахуйн биржээр арилжаалж  түүхий эд бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

-Түүхий эд бүтээгдэхүүний боловсруулалтыг нэмэгдүүлнэ гэлээ. Энэ талаараа тодруулаач?

-Энэ чиглэлд дөрвөн ажлыг голчилж хийнэ. Дарханы арьс ширний цогцолбор, Шинэ Ховд аж үйлдвэрийн парк, Хүнсний үйлдвэр технологийн паркыг тус тус байгуулна. Арьс шир, нэхий, дайвар бүтээгдэхүүн үнэгүйдэж, хаягдаж байгаа нөхцөл байдлыг дээрх бүтээн байгуулалтуудын хүрээнд бүрэн шинэчилнэ. Дархан-Уул аймагт байгуулагдах арьс ширний цогцолбор нь жилд 10 сая ширхэг арьс ширийг боловсруулах, 3000 тонн ноос ноолуур угаах хүчин чадалтай юм. Ховдын аж үйлдвэрийн парк нь нэг сая ширхэг арьс шир, 1000 тн ноос ноолуур боловсруулах боломжтой, одоогоор дэд бүтцийн ажлыг хийж байна. 2024 он гэхэд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

-Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор малын өвчлөл буурсан. Малын элдэв өвчлөлийг вакцин борлуулах зорилгоор санаатай байдлаар хийгддэг байсан юм биш үү гэх яриа иргэдийн дунд гарах боллоо. Үүнд та юу хэлэх вэ?

-Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдаж, Мал эмнэлэгийн ерөнхий газрыг байгуулсан. Мөн 21 аймагт салбар нэгжийг нь байгуулан мал эмнэлэгийн байгууллагын босоо тогтолцоог нэвтрүүлж, үндэсний хэмжээнд энэ чиглэлд анхаарч ажилласан. Үүний үр дүнд л малын гол халдварт өвчлөл буурсан гэж харж байгаа. Түүнээс зарим хүмүүсийн яриад байгаа шиг вакцины бизнестэй холбоотой өвчлөл гардаг гэдэг нь ташаа ойлголт юм. Мэргэжлийн байгууллагын зүгээс урьдчилсан тандалт судалгаагаа оновчтой хийж, тарилга вакцинаа цаг тухайд нь технологийн дагуу гүйцэтгэж чадвал малын гоц халдварт өвчнүүдээс сэргийлэх боломж бүрэн бий. Дээр нь мал эмнэлэгийн цахим системийг нэвтрүүлж, хяналтын тогтолцоо, малын шилжилт хөдөлгөөний бүртгэлийг сайжруулж, малын халдварт болон гоц халдвар өвчний тандалт судалгааны ажлын тоог нэмэгдүүлж ажилласан.

-Биокамбинатыг шинэчлэх асуудал ямар шатанд явж байгаа вэ?

-Биокамбинатын өргөтгөн, шинэчлэх ажлыг Бүгд Найрамдах Унгарын Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хөрөнгөөр санхүүжүүлж байгаа, 2024 он гэхэд дуусгахаар төлөвлөсөн. Барилгын эскиз зураг, тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлт, нэр төрөл, тоо хэмжээг тохирч, нарийвчилсан зураг төслийн ажлууд дуусч байна. Мөн барилгын талбайг бүрэн чөлөөлсөн, суурь дэд бүтцийн ажлыг энэ сард багтаан эхлүүлэхээр ажиллаж байна. Биокомбинатыг шинэчилж, шинэ үйлдвэр баригдсанаар гадагшаа чиглэсэн валютын урсгалыг зогсоож, цаашид экспортлох боломж бүрдэнэ. Жилд дунджаар 10 сая тун шүлхий өвчнөөс сэргийлэх, 10-15 сая тун мялзан өвчнөөс сэргийлэх, 20 сая тун цэцэг өвчнөөс сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болох юм.

-Тэгвэл газар тариалангийн салбарт ямар ажлууд хийгдэж байна вэ. Бид хэзээ төмс, хүнсний ногоо, үр тариагаар дотоодоо хангаж чаддаг болох бол?

-Тариалангийн хөрсний үржил шимийг сайжруулж, технологийн шинэчлэлийг хийж, хүнсний нарийн ногооны импортыг бууруулах чиглэлд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Бид газар тариалангийн үйлдвэрлэлд 1 сая га хүрэхгүй талбайг л ашигладаг. Бид хөрсний үржил шимийг нэмэгдүүлж байж га-гаас авах ургацын хэмжээгээ нэмэгдүүлж чадна. Гол нь усалгаатай газар тариалангийн талбайг нэмэгдүүлэх замаар хүн амыг хүнсний ногоо, үр тариагаар хангах асуудал яригдана. Ингэж байж бид газар тариалангийн бүтээгдэхүүний импортын хамаарлыг бууруулж чадах юм. Энэ хүрээнд бид Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр усалгаатай газар тариаланг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлээд явж байгаа. Үндсэндээ долоон аймгийн 12 суманд буюу нийтдээ 8000 га талбайн услалтын системийг сэргээн засварлах буюу шинээр барих төсөл хэрэгжиж байна.

Нарийн ногооны импортын хамаарлыг бууруулахад амаргүй байгаа салбарын төсөв, хөрөнгө оруулалт хязгаарлагдмал байна. Гэсэн ч энэ асуудлыг ойрын хугацаанд дэвшүүлсэн зорилгынхоо хүрээнд шийдвэрлэхээр ажиллах болно. Нэн тэргүүнд бид өвөл, зуны хүлэмжийг олноор байгуулах шаардлагатай. Нэг ёсондоо хамгаалагдсан хөрсний тариаланг бэхжүүлэх ёстой гэж үзэж байгаа. Үндсэндээ бид гурил, улаанбуудайн хэрэгцээгээ хангах чиглэлд ахицтай ажиллаж чадаж байгаа. Цаашдаа дотооддоо үр үйлдвэрлэлийн аж ахуйг маш сайн бэхжүүлж өгөх ёстой. Чанартай сайн, Монгол орны хөрсөнд тохирсон үрээр тариалж байж эрүүл, органик хүнсээр дотоодынхоо хэрэгцээг хангах боломж бүрдэнэ. Ингэхийн тулд тариалангийн бүсүүдэд тарималын үрийн аж ахуйг хөгжүүлье гэж зорьж байна. Үрээ нөөцлөх, хадгалах сав зэргийг бүсчилсэн хэлбэрээр байгуулах юм. Мөн жимс, жимсгэний таримал сортуудыг турших, нутагшуулах, тариалах арга технологийг боловсруулах суулгац, үржүүлгийн төвүүдийг орон нутагт бүсчлэн байгуулна.

-Хүнсний салбарт ойрын хугацаанд ямар ахиц дэвшил гарах вэ?

-Хүнсний хангамж, нийлүүлэлтийг сайжруулах бодлого арга хэмжээг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд махны нөөц бүрдүүлэхэд онцгой анхаарна. Мах, махан бүтээгдэхүүнийхээ экспортыг нэмэгдүүлэхэд зорьж ажиллаж байгаа. Экспортын эрхтэй үйлдвэрүүдийнхээ тоог нэмэгдүүлэхээр хил залгаа болон импортлогч орнуудтай хорио, цээрийн нөхцлүүдээ тохироод гадаад зах зээлийг нээх чиглэлээр ажиллаж байна. Мөн хүнсний сүлжээнд зохистой дадал, угтвар нөхцөл, чанарын удирдлагын тогтолцоонуудыг хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллана. Ялангуяа хүнсний үйлдвэрлэл эрхэлж байгаа дотоодын аж ахуйн нэгжүүдээ олон улсын стандартын шаардлагад нийцүүлэх, олон улсын чанарын удирдлагын тогтолцоонуудыг нэвтрүүлж, чанарын баталгаажуулалтын байгууллагуудаар баталгаажуулах, энэ чиглэлийн дотоодын байгууллагуудын чадавхийг сайжруулах чиглэлд анхаарч байна. Энэ тогтолцоо, олон улсын стандартуудыг нэвтрүүлснээр Монголын хүнсний бүтээгдэхүүнүүдийг гадагш гаргах боломжийг нээж өгөх юм. Дотооддоо ч хүнсний аюулгүй байдлыг хангах боломж бүрдэнэ.

Мал амьтан, ургамалын гаралтай органик хүнсийг баталгаажуулах, худалдааны түнш орнуудад хүлээн зөвшөөрүүлэх асуудал бий. Органик хүнсний тухай хууль батлагдсан. Органик хүнснийхээ баталгаажуулалтыг бид үндэснийхээ болоод олон улсын түвшинд гаргаж өгч байж экспортын хэмжээгээ нэмэгдүүлнэ. Органик гэсэн чанарын тэмдэгтэйгээр одоо гарч байгаа таваарын зах зээлийн үнээс хэд дахин өндөр үнэлгээтэйгээр бараа, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд нийлүүлэх боломжтой болох юм.

-Та дээр яриандаа Цахим хөдөө ахуйн талаар дурьдлаа л даа. Хөдөө аж ахуйн салбар цахимжснаар ямар давуу талууд бий болох юм бэ?

- ХХААХҮ-ийн салбарт мэдээлэл, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, үйл ажиллагаагаа цахимжуулах, салбарын нэгдсэн цахим мэдээллийн сан платформыг бий болгох ач холбогдолтой юм. Бид мал аж ахуй, газар тариалангийн нэгдсэн систем, хөдөө аж ахуйн мониторинг хяналт, хөдөө аж ахуйн биржийн цогц систем нэвтрүүлэхээр ажиллаж байна. Засгийн газраас “Цахим Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээ цахимжиж буйг та бүхэн мэдэж байгаа. E-Mongolia систем дээр ХХААХҮЯ-аас олгодог тусгай зөвшөөрлийн хүсэлт, материалуудыг цахимаар аваад эхэлсэн. Мөн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч гэсэн тодорхойлуулалтыг олгож эхэлсэн.

Дээр дурьдсанчлан цахим шилжилтийн хүрээнд мал аж ахуйн нэгдсэн системийг бий болгож байгаа. Тухайлбал, малын бүртгэл, ялган тэмдэглэх систем, малын удам зүйн үнэлгээ, мал сүргийн эргэлтийн систем, мал эмнэлэгийн гэрчилгээ, гарал үүслийн баталгаажуулалтын системийг нэвтрүүлж ашиглаж эхэлсэн. Мал эмнэлэгийн сүлжээ лабораториуд, махны үйлдвэрүүдэд үйл ажиллгааны хяналтын системийг нэвтрүүлж байна. Товчхондоо, мал аж ахуйн салбарын хяналтын цахим систем бүхэлдээ ажилд орж байна. Нөгөө талаар хэрэглэгч ямар гарал үүсэл, чанарын баталгаажилттай малын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэж байна вэ гэдэгээ харах боломжийг бүрдүүлж байна гэсэн үг юм.

Газар тариалангийн салбар дээр ч мөн тодорхой системүүдээ хөгжүүлж байгаа. Ургамалын гарал үүслийн хяналтын системийг НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтраад нэвтрүүлж ажиллаж байна. Мөн ургамал хамгааллын бодисын бүртгэл, хяналтын системийг нэвтрүүлсэн. Цаашлаад ч нэлээд хэдэн системүүдийг хөгжүүлж үйл ажиллагаандаа ашиглана. Ирэх намраас бид хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн түүн дотроо үр тариаг хөдөө ахуйн биржээр арилжаалж эхлэхээр ажиллаж байна. Дээрээс нь цахим системүүдээ E-Mongolia систем дээр цогцоор нь байршуулж хөдөө аж ахуйн салбарт оролцогчид, иргэн аж ахуй нэгжүүдэд холбогдох зөвшөөрөл, мэдээллээ авах боломжийг бүрдүүлж өгнө. Ингэснээр цаг хугацаа, орон зайнаас үйл шалтгаан төрийн үйлчилгээ хурдан шуурхай, ил тод, хүндрэл чирэгдэлгүй авах бололцоог бүрдүүлж байгаа юм. Мөн эдийн засгийн үр ашигтай,  гарал үүсэл чанарын баталгаатай бүтээгдэхүүний үйлчилгээг хүргэж боломж бүрдэх юм. Ингэснээр салбарын хөгжлийг нэг шат ахиулна гэж бид харж байгаа.

-Хэд хэдэн аймгуудад хаваржилт хүндэрч байгаа. Салбар яамны зүгээс ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа вэ?

-Улсын онцгой комиссын даргын 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн 19 дүгээр тушаалаар томилогдсон зудын нөхцөл байдлын үнэлгээ хийх шуурхай бүлэг хаваржилт хүндэрч болзошгүй аймгуудын үнэлгээг гаргасан. Үүгээр Баянхонгор аймагт хаваржилт хүндрэх маш их эрсдэлтэй болох нь тогтоогдсон. Мөн Архангай, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймгууд эрсдэлтэй гэж үнэлэгдсэн. Салбарын яамнаас хүн амын хүнсний хэрэгцээг тогтвортой хангах, хүсний тээврийн асуудлаар бүх шатны байгууллагатай ажиллаж байна. Мөн хаваржилт хүндрэлтэй байгаа орон нутгийн малчдын бэлэн мөнгөний орлогыг бууруулахгүй байх, зорилтот бүлгийн малчдад малын тэжээл, эм бэлдмэл, хүнсний дэмжлэг үзүүлэх ажлуудыг олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Ойрын хугацаанд хаваржилтийн нөхцөл байдал, зарим авах арга хэмжээний талаар танилцуулга, холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа.

-Улсын хэмжээнд хэр хэмжээний төл авах вэ. Мал төллөлт хэдэн хувьтай байгаа бол?

-Энэ жилийн хувьд нийт төллөвөл зохих 24 сая толгой эх малаас 13.5 сая буюу 56.2 хувь нь төллөөд байна. Мал төллөлтийг бүсээр авч үзвэл, баруун бүсэд 69.8, хангайн бүсэд 54.1, төвийн бүсэд 50.7, зүүн бүсэд 50.3 хувьтай үргэлжилж байна. Төл бойжилт 97.3 хувьтай байна.

-Сүү, ноосны урамшууллыг олгож эхэлсэн үү?

-Дээр дурдсан цахим хөдөө аж ахуйг хөгжүүлэх ажлын нэг хэсэг болгож төсвийн урамшууллын системийг нэвтрүүлсэн. Тус системд бүртгэгдэж, мал эмнэлгийн нэгдсэн системд бүртгэгдэж гарал үүсэл нь баталгаажсан давхардсан тоогоор 9500 гаруй эрчимжсэн аж ахуй эрхлэгч, малчин өрхийн сүүний урамшуулалд нийт 4.2 тэрбум төгрөгийг сая олгож дууслаа.

2020 онд хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан 90 гаруй мянган малчинд нийт 31.9 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг олгохоор шийдвэрлэсэн. Ноосны урамшууллыг энэ сардаа багтаан малчдын дансанд шилжүүлэх ажлыг зохион байгуулна.

-Хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор хаврын тариалалтад саад учирч байгаа юу. Ирэх намар хэр хэмжээний ургац авна гэж төлөвлөж байгаа вэ.

-Хаврын тариалалтыг технологит хугацаанд нь багтааж хийх ёстой. Тиймээс хаврын тариалалт, хүнсний тээвэр, мал эмнэлэгийн технологит үйл ажиллагаа, өвс тэжээлийн үйлдвэрлэлт, тээвэрлэлтэд хязгаарлалт тогтоохгүй байх чиглэлээр УОК, Засгийн газрын шийдвэрүүдийг гаргуулан ажиллаж байна. Мөн 1100 гаруй тариаланчдаа бүртгэж, цар тахалаас урьдчилан сэргийлэх вакцинд хамруулан технологит хугацаандаа тариалалтаа эхлүүлэх боломжийг бүрдүүлж байна. Энэ жилийн тухайд бид 500 гаруй мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөсөн. 390 орчим га-д нь улаанбуудай тариалах төлөвлөгөөтэй. Урьдчилсан байдлаар 470 гаруй орчим мянган тонн улаанбуудай хурааж авна гэж төлөвлөсөн. Гэхдээ байгаль цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалах олон асуудал байгаа, цар тахалын нөхцөл байдал ч бас нөлөөлж байгааг үгүйсгэхгүй. Хүнсний ногооны тухайд “Өрхийн тариалан” хөдөлгөөнийг өрнүүлж, өрх бүр өөрсдийн хэрэгцээт хүнсний ногоо тариалахыг уриалж байгаа юм. Энэ жил улсын төсвөөс 2.4 тэрбум төгрөгийг хүнсний ногооны үрийг авч, хүнсний ногоо тариалагчдадаа хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор ажиллаж байна.

-Эдийн засаг амаргүй байгаа энэ үед тариаланчдадаа дэмжлэг үзүүлэх үү? 

-Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар Нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх болон гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулиудийг баталсан. Уг хууль батлагдснаар Импортоор оруулж байгаа болон дотоодод борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, хүлэмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг нэмэгдсэн өртөгийн албан татвараас 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Мөн 2021 оны тариалалтад зориулан импортоор нийлүүлэгдэж байгаа улаанбуудайн элит үр, тэжээлийн таримал болон төмсний үр, нийлэг хальсан хучлага хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийн үнийг тус тус хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор ажиллаж байна. Түүнчлэн импортоор авч байгаа мал тэжээлийн, улаанбуудай үрийг нэмэгдсэн өртөгийн албан татвар болон гаалийн албан татвараас тус тус чөлөөлөөд байгаа юм.

-Засгийн газраас хэрэгжүүлсэн 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийн хүрээнд ХХААХҮ-ийн салбарт ямар дэмжлэг үзүүлэв. Энэ нь малчид, тариаланчдад ямар байдлаар хүрэх вэ?

-Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-ний хүрээнд манай салбарт 500 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Энэ дагуу малчдад зориулж 200 тэрбум төгрөг, ноолуурын түүхий эд бэлтгэлд зориулж 200 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгоно. Мөн хаврын тариалалтанд зориулж 100 тэрбум төгрөгийн олгох юм. Энэхүү гурван хувийн хүүтэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгоно, хүүгийн хөнгөлөлтийн зөрүүг Засгийн газар хариуцахаар шийдвэрлэсэн. Энэ сардаа багтаж малчид, тариаланчдын болон ноолуур бэлтгэлийн зээлүүд олгогдож эхэлнэ.

-Хил гааль хязгаарлагдмал байгаа энэ үед хүнсний хангамж хэвийн байх эсэх нь хамгийн чухал. Энэ тал дээр салбар яам яаж анхаарч ажиллаж байгаа вэ?

-Гол нэрийн бүтээгдэхүүний одоо байгаа нөөц, мөн хангамжийг тогтворжуулах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр авч хэрэгжүүлж байгаа бодлого, зохицуулалтын арга хэмжээний дүнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж улсын хэмжээнд тогтвортой байхаар байна. Гэсэн ч бид цар тахлын эрсдэлт нөхцөл байдлыг урьдчилж тооцох ёстой энэ хүрээнд олон улсын байгууллагуудтай хамтран тандалт судалгаа хийж байна. Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн түүн дотроо импортоор авч байгаа бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг тогтвортой байх тал дээр анхаарч байна. Тухайлбал, хүнсний хангамжийг тогтвортой байлгах зорилгоор бүх төрлийн будаа, ургамлын тосыг импортын татвараас чөлөөлсөн.

Эх сурвалж “Өдрийн сонин”

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    11 цаг 23 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    11 цаг 34 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    12 цаг 12 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    12 цаг 24 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    12 цаг 39 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    12 цаг 47 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    13 цаг 15 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК