Архангай аймгийн Цагдаагийн газраас бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн өдрүүдэд хорио цээрийн дэглэм зөрчиж, зөвшөөрөлгүй аймаг, сумын нутаг дэвсгэрт нэвтэрсэн дөрвөн иргэнд зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. Хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, хөдөлгөөний хязгаарлалт, хорио цээрийн дэглэм зөрчсөн 138 иргэнд торгох шийтгэл оногдуулж, хариуцлага тооцжээ.