Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Европын холбоо, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэн шаардлагатай тоног төхөөрөмж хандивлалаа

2021-4-27
0
ЖИРГЭХ

Европын холбоо, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлж байгаа “COVID-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” (MCCR)  төслийн хүрээнд Монгол Улсын КОВИД-19-ийн цар тахлын эсрэг бэлэн байдал, хариу арга хэмжээг дэмжих үүднээс Эрүүл мэндийн яаманд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслийг гардуулан өглөө. Эдгээр тоног төхөөрөмж нь Монгол Улсад цар тахлын үр нөлөөг бууруулах, цаашид эрүүл мэндийн тогтолцоог үндэсний хэмжээнд бэхжүүлэхэд дэмжлэг болох юм.  
Үйл ажиллагааг Эрүүл мэндийн яаманд зохион байгуулж, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Европын холбооны Төлөөлөгчийн газрын Дэд тэргүүн Марко Ферри, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица нар оролцлоо.
 
2021 оны 3 дугаар сараас хойш Монгол Улсад КОВИД-19-ийн тохиолдлын тоо эрс нэмэгдсэн. Тохиолдлын тоо ихсэх, өвчин хүндрэх, нас баралтын тоо нэмэгдэж байгаагаас эрүүл мэндийн тогтолцоо ачааллаа дийлэхгүй болох эрсдэл нүүрлэж байна. Хүн амын дундах өвчлөлийн тархалтыг бууруулах, хумих үүднээс Эрүүл мэндийн яам хариу арга хэмжээний үндэсний төлөвлөгөөг хянан шинэчилж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрыг бэхжүүлэх төлөвлөгөө боловсруулсан. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харъяа 9 дүүргийн эрүүл мэндийн төвүүд эрт илрүүлэг, хавьтлыг илрүүлэх, тусгаарлалт, оношилгоо, эрсдэл өндөртэй бүлгийн судалгаа хяналт, дархлаажуулалт зэрэг хариу арга хэмжээг хариуцан ажиллана.Тиймээс MCCR төслийн нэгдүгээр зорилго нь  эрт илрүүлэг, хавьтлын судалгаа, мэдээллийн менежмент, зорилтот хариу арга хэмжээ зэрэг үйл ажиллагааг бэхжүүлэхэд оршино. Хавьтлыг илрүүлэх ажиллагааг өргөн хүрээнд явуулах, тохиолдлын судалгаа, шуурхай хариу арга хэмжээний багийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд шаардлагатай компьютерийн тоног төхөөрөмжийг өгч байгаа. Энэ нь улмаар хүн амын дундах халдварын тархалтыг хумих, эрсдэл өндөртэй хүн амыг хамгаалахад Мэдээлэл, төлөвлөгөө хариуцсан багийн үйл ажиллагааг бэхжүүлэх юм.
   
Түүнчлэн лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, чанарыг дээшлүүлэх төслийн хоёр дахь зорилтын хүрээнд нэн шаардлагатай лабораторийн урвалж, оношлуурыг гардуулан өгч байна. Энэ нь оношилгоо, идэвхтэй тандалт судалгааг үргэлжлүүлэхэд дэмжлэг болох зорилготой.
Мөн MCCR төслийн хүрээнд нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, холбогдох үйл ажиллагааны хүртээмж, чанарыг сайжруулахаар зорьж байгаа. Нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг хангах, нэн ялангуяа цар тахлын үед үргэлжлүүлэн үзүүлэх нь хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалахад чухал үүрэгтэй. Тиймээс хот болон орон нутгийн бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад хэрэглэх нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийг өгч байна. Үүнд:

  • Баян-Өлгий, Булган, Дорнод, Дундговь, Дорнод, Говь-Алтай, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг болон өрх, сум тосгоны эрүүл мэндийн төвд эх, нялхас, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмж.
  • Налайх дүүрэг, Говьсүмбэр, Баянхонгор аймгийн алслагдмал нутагт амьдардаг малчид, хүн амд эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай мобайл тоног төхөөрөмжийн багц болон  түргэвчилсэн тест, эмнэлгийн хэрэгсэл.
  • Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс сүрьеэгийн эмчилгээ, үйлчилгээг тасалдуулахгүй чиглэлээр орон нутагт зайн сургалт, зөвлөгөө өгөхөд ашиглагдах компьютерийн тоног төхөөрөмж, хэрэгсэл
  • Орон нутаг болон дүүргийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудад зайнаас зөвлөгөө өгөх, оношилгоо хийх, сургалт явуулахад Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд шаардлагатай тоног төхөөрөмжийг гардууллаа. Монгол Улсад олон нийт болон тэргүүн шугаманд ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдэд сэтгэцийн эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх нэн шаардлагатай байна.

“COVID-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” (MCCR) төслийн талаар
2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “COVID-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” (MCCR)  төслийг нээсэн. Гурван жилийн хугацаатай хэрэгжих уг төсөлд Европын холбооноос 1 сая еврогийн дэмжлэг, ДЭМБ-ын зүгээс 62,000 еврогийн дэмжлэг болон мэргэжил аргазүйн дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа. Төслийг Эрүүл мэндийн яамтай хамтран дараах 3 зорилгын хүрээнд хэрэгжүүлнэ: КОВИД-19-ийн тархалт, үр дагаварт мониторинг хийх, сэргийлэх, хянахад эрүүл мэндийн тогтолцооны чадавхыг бэхжүүлэх; үндэсний хэмжээнд лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, чанарыг дээшлүүлэх; нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, холбогдох үйл ажиллагааны хүртээмж, чанарыг сайжруулахад чиглэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    19 цаг 4 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    19 цаг 12 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    19 цаг 14 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    19 цаг 17 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    19 цаг 20 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    19 цаг 53 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    19 цаг 55 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    20 цаг 30 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Уржигдар 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    Уржигдар 13 цаг 46 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    Уржигдар 13 цаг 20 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    Уржигдар 12 цаг 33 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК