Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, хэд хэдэн цахим сайтуудад “Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын 2 ажилчин осгож нас барсан байна” гэх мэдээлэл цацагдсан.
Уг мэдээллийг тодруулахад “2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 цаг 40 минутад Говь-Алтай аймгийн Чандмань сумаас 20 км зайд Хүнхэрийн ам гэх газар 2 хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирүүлсэн байна.
Шалгалтын явцад тус аймгийн харьяат 40 настай, эрэгтэй Г, 21 настай Б нар бөгөөд 2021 оны дөрөвдүгээр 25-ны 11.00 цагийн орчимд тус аймгийн Эрдэнэ сумаас Чандмань сум руу тээврийн хэрэгслээр хөдөлгөөн үйлдэхэд цаг агаарын нөхцөл байдал муу, цасан шуургатай, том тэрэг явах боломжгүй байсан тул автомашинаа үлдээж явганаар алхах замдаа осгосон байж болзошгүй нь эмнэлэгийн байгууллагын дүгнэлтээр урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.
Тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газар үргэлжлүүлж байна. Иймд иргэд олон нийт хөдөө орон нутагт зорчихдоо, эсхүл орон нутагт аймаг, сумдын хооронд явганаар явах, тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохдоо цаг агаарын нөхцөл байдлыг урьдчилан тооцоолж байх, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлаа хангах, шаардлагагүй бол аль болох хөдөлгөөнд оролцох, зорчихгүй байхад анхаарна уу.