Энэтхэг улсын 70 иргэн дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн тусгай үүргийн нислэгээр Монголд иржээ. Тэд Энэтхэг, Монголын Засгийн газар хоорондын шугамаар ирсэн бөгөөд нефтийн үйлдвэрийн, Дорноговь аймгийн газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцох нарийн мэргэжлийн техник инженерийн ажилчид юм байна.
Тэднийг өдгөө Дорноговь аймгийн Алтанширээт сумын үйлдвэрийн ажилтнуудын байранд тусгаарласан байна. Энэтхэг ажилчид нутагтаа вакцинаа хийлгээд ирсэн гэдгийг эх сурвалж хэлж байна.
У.Тэргэл
Сэтгэгдэл (5)